Нийгмийн

С.Урансувдмаа: “Голомт банк” намайг 240 сая төгрөгөөр хохироогоод байна

“Голомт банк”-ны хохирогч болсон гэх иргэн С.Урансувдмаа өнөөдөр /2019.10.15/ сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.  Тодруулбал, тус банк харилцагчийнхаа данснаас мѳнгийг нь авч эд хѳрѳнгѳ, орон байрыг нь булаасан гэх асуудал ярьсан юм.

Энэ талаар иргэн С.Урансувдмаа хэлэхдээ, "2013 оны долдугаар сарын 1-нд супермаркетаа түрээслүүлье гэдэг зарыг “Зар мэдээ” сонинд өгсөн. Зарын дагуу О.Уламбаяр гэдэг залуу холбогдож эхний ээлжинд нэг жилийн түрээсийн гэрээ хийсэн. Улмаар худалдаж авахаар болсон. Энэ бүх үйл явдлын дараа гэнэт тэр залуу ирээд манай эхнэр Голомт банкинд зээл авах боломжтой байна. Зээлийг эхнэрийнхээ нэр дээр авах боломж байна гэсэн. О.Уламбаяр гэх залуугийн эхнэр нь ипотекийн зээлийн 30 хувийг Голомт банкинд байршуулсан гэх гүйлгээ надад үзүүлсэн. Ингээд худалдах, худалдан авах гэрээгээ утга дээр нь урьдчилгаа 45 саяыг байршуулсан учраас Голомт банк 100 хувь санхүүжүүлнэ. Иймд н.Энхзулын нэр дээр шилжүүлж болно гэсэн утгатай гэрээ хийсэн юм. Ингээд би Голомт банкаар дамжуулж үл хөдлөх хөрөнгөө зарсан байдаг юм.

Үүний дараа Голомт банкны “Тэнгис” тооцооны салбарт менежерээр ажилладаг К.Аделбек гэдэг залуу та манай дансанд төгрөгийн данс байхгүй, зөвхөн еврогийн данстай байна. Тиймээс та дахин төгрөгийн данс нээх хэрэгтэй гэсний дагуу би Голомт банкинд төгрөгийн данс нээлгэсэн. Голомт банкны эдийн засагт К.Аделбек гэх залуу ямар луйвар хийснийг би сүүлд ойлгосон. Ипотекийн зээл бол орон сууцанд зориулагдсан зээл. Ямар учраас миний супермаркетийг ипотекийн зээлээр өгөх боломжтой гэж харсныг мэдэхгүй байна. Миний хувьд сарын 2 сая 600 мянгаар супермаркетаа түрээсэлж амьдардаг байсан. Гэтэл 2013 оны наймдугаар сараас хойш өнөөг хүртэл бизнесийнхээ үйл ажиллагаагаа явуулаагүй бодит хохирол 200 орчим сая байна. Үл хөдлөхөө өөр хүний нэр дээр алдсны улмаас би захиран зарцуулах, түрээслэх эрхгүй болсон. Иймд миний бодит хохирол 240 сая болоод байна. Надтай адилхан хохирогчид ч байгаа” хэмээн ярилаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-15 18:52

Yu ch yariad bgan ene odoo. Uuruu l zarsan l bn shd. Erguu har shaar weee.

Холбоотой мэдээ

Back to top button