Нийгэм мэдээ
Шилэн данс шинэчлэгджээ

Монгол Улсын Сангийн яам 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг нэвтрүүллээ.
Иймд шинэ шилэн дансны системд бүртгүүлээгүй байгууллагууд 2022 ондоо багтан бүртгэлдээ хамрагдахыг уриалжээ.
Шинэчилсэн системийн хаяг: https://gap.mof.gov.mn/
Видео хичээлийн хаяг: https://gap1.mof.gov.mn/learning -ийн Видео сургалт цэснээс үзнэ үү.
Жич: Системийн хаягаар оронгуут Нэгдсэн нэвтрэлтийн цонх гарч ирэх ба өөрийн эрхээр ормогц Шилэн дансны хэрэглэгчийн эрх болох цонх гарч ирэх болно. Хэрвээ та Нэгдсэн нэвтрэлтийн системийн эрхгүй бол шинээр бүртгүүлсний дараа дахин https://gap.mof.gov.mn/ хаягаар орох юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.