Top StoriesНүүрсний хулгайТойм, анализ

Бүгдээрээ ууртайгаар тэднийг ажиглаж, бас шаардацгаая

Биднийг баярлаж байх зуур 1.

Биднийг XII сарын 30-ны өдөр гарын бэлэг, бялуу, оргилуун дарс эргүүлж байх зуур МАН Бага хурлаа онлайнаар хийсэн. Ингэхдээ Ерөнхийлөгч, УИХ-ын төлөөллөөс гадна Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын төлөөлөл МАН-д Нарийн бичгээр данслагдав. Энэ нь МАН-ын эрх мэдлийн гол цөмийг төрийн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн гурван инститүц хуваан эзэмшихээр тохирсныг яв цав гэрчилнэ. Бага хурлаар хэлэлцсэн бас нэг сонин өнцөг нь, “МАН-ын даргад тогтолцооны өөрчлөлт хийх эрхийг олгов” гэсэн товьёог байв.

Үнэндээ онлайнаар оролцож буй НАМЗХ-ны хэдэн залуус, орон нутгийн голдуу төлөөлөгчид “Тогтолцооны өөрчлөлт хийхийг муу Оюуктаа зөвшөөрчихье” гээд шийдчихэж байгаа юм биш. Үүнийг шууд бичиж оруулж ирээд, санал хураалгах байдлаар морь унасан толгойгүй гишүүдээрээ дэмжүүүлээд л болоо юм. Ингэж шийдэхийг МАН-ын Бага хурлын төлөөлөгчдөөс илүү талбайд сайн муу хэлэгдэж, 20 гаруй хоног жагссан жагсагчид эрх баригчдад шахсан.

Нөгөө талаас “Тогтолцоогоо өөрчилье” гэсэн үгийг МАН-ын томчууд гудамнаас хэлүүлж, жагсаалыг дэглэсэн нь ч үнэн билээ.

Биднийг баярлаж байх зуур 2.

Улс төрийн ийм явцын нөгөө талд баярын энэ өдрүүдээр жагсагчид чимээгүй тараад явчихсныг анзаарч байгаа биз. Хамгийн сүүлд СТӨ-д гаргаж өгсөн өрөөнд жагсагчид архидаж, нойлын гадуур бие засч, үйлчлэгч нь уйлж ажлаасаа гарах өргөдлөө өгсөн гэх тодруулгыг манай редакц авсан. Тэднийг яаж буруутгалаа ч, элдэвлэлээ ч. Тэд бас хэрхэн тэнэглэл үйлдлээ ч утасны цаанаас дулаан гэрээсээ шүүмжлэн хэвтэгчдээс хавь илүү л юм.

Жагсагчдын уйгагүй ийм байдал ямартай ч “Гялс засвар хийхгүй бол жагсагчдаас УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн инститүцийг ч хамгаалж чадахгүй юм байна. Гадна орчинд шууд хаус үүсч, өнгөт хувьсгал руу өөрсдөө ч мэдээгүй байхад чирэгдчихэж мэдэх нь” гэсэн сигналыг төрийн томчуулд өгсөн. Төр ч гэж, МАН-ын томчуулд өгсөн. Ингэснээр хэсэг хугацаанд жагсагчдын “хэрэг” үл болохоор байна.

Одоо хэрхэх вэ 1: ҮХНӨ-ийг сар шинэ дамнуулан, яаравчлуулна. Амжихгүй аваас...

Саях МАН дотор өрнөсөн Нарийн бичгийн томилгоонууд нь ерөөсөө л У.Хүрэлсүхийн төлөөлөл Я.Содбаатарыг удирдлагын баг руу оруулахад чиглэв. Дагаад Н.Батнайрамдал, А.Ариунзаяа нарыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар зэрэгцсэн статусаар чихчихэж байгаа юм. Хошин нь, МАН-ын Нарийн бичгийн дүрмийн  зохицуулалт ёсоор тэд төрийн ажлаа өгч, өнөөх заалт нь Д.Амарбаясгаланд үйлчлэхгүй тойрчхож байгаа юм. Аа, Д.Тогтохсүрэнгийн хувьд намын бүлгээ Засгийн газрын эсрэг тавьчхалгүй шиг, хөнгөн залиар удирдаж явсан өвгөжөөр хүнийг Я.Содбаатарт тал засангаа давхар шагначхаж байгаа л үзэгдэл.

Одоо тэдний ийм нэгдэл УИХ дээр, намын удирдлагын бүтцийн хувьд ҮХНӨ-ийг ямар ч асуудалгүй, гэрлийн хурдаар явуулах үүрэг хүлээнэ. Ирэх сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга маягийн юм зохион байгуулж, ам хааж таарах нь. Гишүүд тойргоороо явж, ҮХНӨ-өө тайлбарлана, ард олноор ам руугаа алгадуулна гэж бас нэг том даваа байна. Үүнээс өмнө ҮХНӨ-ийг хэрхэн явуулах товьёогоо тохирч, УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг процессын агуулгууд явах учиртай. МАН-ынхны планаар бол хаврын жагсаал нүргэлэхээс урьтаж, сар шинэ дамнуулан, ҮХНӨ явуулахаар байна.

Чадахгүй бол энэ төрийн бүтэц хавартаа эвдэгдчих эрсдэлтэй юм.

Одоо хэрхэх вэ 2: ҮХНӨ, нүүрсний хулгай хоёроо хэрхэн зэрэгцүүлэх вэ

Одоогийн ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог эцэг хуулиндаа яг таг суулгаж өгөх гэсэн хоёр үндсэн агуулгад чиглэж байгаа. Уг нь Ерөнхийлөгчөө УИХ-аас сонгодог байх хамгийн чухал агуулга бий. Гэвч улс төрийн хувьд ч, нийтийн ойлголтын хүрээнд ч энэ хэтэрхий галтай сэдэв учир түр анигдаад буй. Дээрээс нь одоогийн ҮХНӨ-ийг Засгийн газрын эхлүүлсэн “Нүүрсний хулгай” акцид нэрвэгдэгсдийн дэмжлэгтэйгээр УИХ дээр батлагдах бодит нөхцөл байдалтай. Ийм нөхцөл хөшигний ард тодорхой тохироонууд бүлэглэлүүдтэй хийхээр дүр зураг харагдаж буй.

Эл хоёр агуулга яг зэрэгцэж, хэн хэнээ өрдөж явах боломжгүй. Угаас Монгол төрийн дээр Тусгаар тогтнолын ордон заларчихсан. Тэнд байгсдын ихэнх нь нүүрстэй холбогдчихсон, тэдгээрийн дэмжлэгээр ҮХНӨ хийх нөхцлүүд урвуу хамааралтай юм. Олон нийтийн нүдэн дээр гаргаад шидчихсэн сэдэв тулдаа нүүрсний хулгайн жагсаал “Тогтолцооны өөрчлөлт хийе” шүгэл рүү орсон. Яг ажил хэрэг дээр энэ баахан урагшгүй хандаж, эдүгээ “Тоо шалгаад нэг их юм гарахгүй” гэсэн битүү яриа түгсээр байна.

Сэтгүүлчийн тэмдэглэл: “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирч, уулгамчилж, энэ санааг идеологи түвшинд авч үзэх шахам явж ирсэн монголчууд бөхийн өргөөнд морилсон Төрийн гурван өндөрлөгөө “бүүлж”, тэдэнд ёслоогүй монгол бөхөө хайрлан шүгэлдсэн үзэгдэл оны өмнө болсон. Энэ бол монголчуудын төрдөө итгэх итгэл ямар нэг хүчтэй динамик өөрчлөлт хийхгүйгээр мөддөө сэргэхгүйг харуулсан явдал байв. Үүнийг харин хэр ухаантайгаар одоогийн эрх мэдлийг атгагчид ашиглахыг харах үлдэж байна.

Нийгмийн нэг хөөсөөс нөгөөд шилжин умбах олны түрлэг энэ удаа илүү хэрсүү байж, асуудлын мөн чанар хаана гажиж, хэн дээр эрх ашгууд хугарч буйг анхааралтай ажиглах цаг нэгэнт болжээ. Үнэндээ ҮХНӨ хийгээд, тогтолцоо яг сайхан өөрчлөгдөөд, бид тэг цэгээс эхэлнэ гэвэл түүн шиг худал үлгэр үгүй. Гэвчиг багахан ч болов өөрчлөлтийн салхийг тэсгим хүйтнээр талбайд үлээлгэж, биднээс айж ичихээ нэгэнт болиод байсан төр хэмээх МАН-ынханд сэрүүлэг өгч чадлаа. Цаашдаа ҮХНӨ-тэй зэрэгцүүлж, улс төрийн намуудаа цэгцлэх, бие даасан үзэл санааг нь тунхаглуулах, намууд сэхээтнүүдээр эгнээгээ тэлэх зэрэг чухал агуулгууд хүлээгдэж байна.

Бүгдээрээ ууртайгаар энэ бүхнийг ажиглаж, бас шаардацгаая.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-02 09:20

Эд нар бол вирустчихсан гэж боддог манайд бгаа хуулиууд холион бантан болчихсонэрдэмтэн мэргэд маань үүнийг лцэгцэлвэл тэгш хэрэгждэг болволнийгэмд шудрага ёс тогтох байх гэж найдаж горьдож явдагдаа

Иргэн
Иргэн
2023-01-02 20:11
Reply to  Зочин

Нямбаатар мэтийн махан толгойнууд санаачлаад батлаад байгаа хуулиуд холион бантан болохгүй гээд яах юм.

Зочин
Зочин
2023-01-02 09:24

Суудлаа тавьж өг

Зочин
Зочин
2023-01-02 09:27

Мядагбадам сайн бичдэг юм аа бу####а бодвол даацтай харж сурчээ

Энүү
Энүү
2023-01-02 09:27

Энэ гурваас шаардах зүйлээ шаардах л ёстой тэд биелүүлэх үүрэгтэй.

Зочин
Зочин
2023-01-02 09:28

Огцорохгүйгээо тарьсан бантангийнхаа учрыг олж замаж з##руулах хэрэгтэы

Зочин
Зочин
2023-01-02 09:29

Ard tumniii ene olon nudiiig yaw ch huurch chadahgvi shvv ta nar. Gemeee edelj nugeleee tsairuulah l bolno dooo

Зочин
Зочин
2023-01-02 09:30

Мууу булайнуууд ямар ч юманд үйлийн үр гэж баыдаг юм шүү

Юүгээ
Юүгээ
2023-01-02 09:30

Яах ёстойг нь тодорхой чиглүүлэг өгсөн дөө. Тэд ойлгоо байлгүй дээ

Зочин
Зочин
2023-01-02 09:42

Сум, баг, хорооноос эхлээд, өрх, цэцэрлэг, сургууль бүр хүнээ хөгжүүлж байж шун##тай, тэнэг, з##ьхай хүмүүсээр өөрсдийгөө удирдуулахаа болино.
Одоо МАН, АН, бусад намд нийтийн төлөө боддог, төлөвлөдөг, хөдөлмөрч хүмүүс биш, хорчин, увайгүй, пялдага бэртэгчингүүд шигсэн байгаа.

ЗочинХэн
ЗочинХэн
2023-01-02 09:43

төрийн өндөрлөгүүд рүүгээ сайхан с##аавчилсан байдаг юм ард түмнээрээ

Зочин
Зочин
2023-01-02 09:56

Хэдэн арван жил хоол горьдож буй нохой шиг харж энэ хүмүүсд итгэж сууснаараа эх орнооо өрөнд оруулж, хамаг баялагааа гадагш зарсан зр дүнгүүд л харагдаж байна

Зочин
Зочин
2023-01-02 09:58

Нэг хэсэг бүлэг нөхдүүд эв чадлаа нэгтгэж нэгэн зүгт зориглон хөдөлвөөс нтр гээд уруу татаад байгаа байх өө

Зочин
Зочин
2023-01-02 10:05

Засгаа огцруулж 10 гаран хулгайч нараа УИХ -аас ######уулж арг##ахгүй бол г## Хүрэлсүхэд хүрнэ..

Зочин
Зочин
2023-01-02 10:10

Ажиглаж харж хүлээх үү яахуу

Зочин
Зочин
2023-01-02 10:16

Ханг##ттай л ашиглаж итгэж тэгсэнээрээ бид булхайчидыг л илрүүлж бна

Зочин
Зочин
2023-01-02 10:18

Хая өө хая одоо энэ засгийг чинь унагаачихаар өөр гарч ирж байгаа хүмүүс нь хөлөө олох гэж бүүр их хугацаа ##дана тэгхээр бид шаардлагаа хүргүүлсэн тул хэсэгхэн хүлээх нь л арай дээр сонголт байх

Зочин
Зочин
2023-01-02 10:56
Reply to  Зочин

Толгойгоо олохгүй байснаас хөлөө олохгүй байсан нь дээр

Үг үйлдэл нь зөрөөд л...
Үг үйлдэл нь зөрөөд л...
2023-01-02 10:28

Цаасаар ажлаа явуулахаа болимоор юм. Гаргасан туша## шийдвэрээ хэрэгжүүлэх ажил чинь удаашраад бна. Зохион байгуулах аргаа олдоггүй юм уу? Бүгд л орон тоо бөглөсөн, хуруугаа хөдөлгөсөн болоод л суух дуртай дарганцаруудын арми байх юм. Гүйцэтгэл нь цаасан дээрээ 100% байх ч бодит байдлаараа бол үг үйлдэл нь зөрөөд л....зарим нь бүр юу хийж байгаагаа ч мэдэхгүй байх нь энүүхэнд шүү.... ккк....

Зочин
Зочин
2023-01-02 10:32

Хүлээж л байсан дээр болов уу даа

Зочин
Зочин
2023-01-02 10:34

"Төрийн минь сүлд өршөө" гэдэг үг лав 1937 оноос хойш л гарсан үг байх вий. Түүнээс өмнө тийм үг байгаагүй л болов уу

Зочин
Зочин
2023-01-02 10:35

Mydgaa odoo naaduuliigaa bur musun yaw geed hel

Зочин
Зочин
2023-01-02 10:47

Хая өө хая одоо энэ засгийг чинь унагаачихаар өөр гарч ирж байгаа хүмүүс нь хөлөө олох гэж бүүр их хугацаа ##дана тэгхээр бид шаардлагаа хүргүүлсэн тул хэсэгхэн хүлээх нь л арай дээр сонголт байх

Haliun
Haliun
2023-01-02 11:36

МОНГОЛ ТӨРИЙН ШИВШИГҮҮДЭД ЮУГАА Ч НАЙДАЖ ХҮЛЭЭХЭВ ДЭЭ

Хорчид
Хорчид
2023-01-02 11:42

ИХГтоог нэмээд сонгууль явуулахад дахиад энэ хэдэн луйварчид сонгогдсон гд зогсож байв## Жинхэнэ луйвар шүү.Маш их хор гутгаж з##ьдаж дахиж Өөрсдийн хулгай хийх эрх мэдэлээ одон жилээр сунгах ажилгаа явуулах магадл## маш их бна уу.

Зочин
Зочин
2023-01-02 11:59

Энэ редактор бас л дутуу харж байна. Оюунэрдэнэ Хүрэлсүхтэй нийлээд ч МАНАНгийн үлдэгдэл шүүх прокурор, УИХ-ын сү батболд элбэгдоржийн фракц болон баттулга бямбадорж чойжоо мөнхбат эмсиэс голомтыг барахгүй байна даа. Өөр ямар өндөрлөгүүд гараад эдэн шиг тэмцэж чадахгүй. Харин олон нийт Оюунэрдэнэ Хүрэлсүхийг сайн дэмнээд өгөх хэрэгтэй. ж.мөнхбат хуулзүйн сайдыг зан##хийлээ биздээ. Чиний хугацаа хязгаартай шүү. Буух цаг бий шүү бидэн рүү багахан шиг давшлаарай чи гэж загнаж зан##хийлж байна билээ

Стивен ли
Стивен ли
2023-01-02 12:24

төрийн гурван мангарууд юу гэж хуцах гэж байна

Баянха
Баянха
2023-01-02 16:13

Мядагбадам минь Энэ хэд ч яахав ##даа оноотой ажиллаж байна.Алдаа завхр## эмх замбараагүй байд## худ##ч хулгайч луйварчдыг бий болгох үндсийг тавьж өөрсдөө язарт## баяжсан Очирбат Багабанди Энхбаяр Элбэгдорж Баттулга ахлагчтай Монгол улсыг самарагчид дээрэмчдийн бүлгийн т##аар ганц даацтай сэдэв хөндөөд биччих санаа байна уу.Наад хэд чинь эдний хийсэн б##агаар нүдүүлээд байна шүү дээ.

zochin
zochin
2023-01-02 17:16

Угаасаа өчнөөн олон жилийн өмнөөс хулгай хийж байсан, ганц нүүрс ч биш, хулгайлж болох бүгдийг хулгайлсан. Хулгай гэдэг нэр томъёо өөрөө их сонин, хэн нэгний юмийг хулгайлв## хулгай, харин газрын доор байгаа баялаг эзэнгүй учраас хулгай биш юм. Газрын доорх баялаг бол ард түмний өмч энэ тэр гэсэн гэнэн тэнэг орк нэр томъёогоор явб## юу ч олж долоохгүй. Долоож чадсан түүх ч нэг ширхэг ч байхгүй сүүлийн 30 жилд. Бүх эрх мэдэл хэдхэн цөөн хэдэн хүний бүлгэмийн гарт төвлөрсөн учраас юу хүссэнээ хийж баяжицгаасан, юун ард түмнээ бодох. Ард түмнээ боддог байсан бол өдийд өгчих байсын? АН МАН ер нь улс төрийн ардчил##аас хойш эрх барьж байсан хүмүүс бүгдээрээ яг адилхан, хэзээ ч баялгийн тэгш хувиарил##т хийж нийт улс үндэстнээрээ босч ирье гэж бодоогүй. Сэтгэлгүйдээ юу, орос хятадад дарамтлуулсандаа юу гэдгийг мэдэх юм ##га. Ямар ч байсан баялгийн хуваарил##т гэж юм болоогүй, яагаад болоогүйг хэзээ нэгэн цагт мэдэж магадгүй л юм. Одоо болж байгаа үйл явдлыг харахаар эндээс эерэг үр дагавар гарах уу үгүй гэдгийг ч хэлэх хэцүү, гэхдээ ямар ч байсан хулгайлж байсан хүмүүсийг уг нь дахиж хулгай хийж чадахааргүй болгоод шугамын нэг т##д нь гаргаж зогсоогоод дахиж улс төрийн хамга####тан орохооргүй, дахиж уих-д орж ирэхээргүй болгоод нэг мөсөн ######уулмаар байна, идсэн ууснаа буцааж төлнө гэдэг юу л бол, бүгдийг нь ийш тийш нь гаргаад офшордоод дуусаа байлгүй, ядаж өөрсдөө дахиж битгий улс төрд орж ирээсэй, ханг##ттай мөнгө х##аас##сан бол зүгээр энэ улсаас ######чих, ######ахгүй амьдармаар байгаа бол улс төр эрх мэдлээс холхон байчих, идэж уусан чинь дүүрчээ, өмнөх үеэсээ ууж иддэгийг з##гамжлаад сураад авсан, идэж уухаас өөр арга байгаагүй биз, харин дахиж битгий улс төр эрх мэдэлд ойртоорой pls

Suhee
Suhee
2023-01-02 18:00

ЭД НАРААР ЮУ Ч ХИЙЛГЭЭД ХЭРЭГГҮЙ ИЛЖИГНИЙ ЧИХЭНД АЛТ ХИЙСЭНЧ СЭГСЭРЭНЭ УС Ч ХИЙСЭНЧ СЭГСЭРНЭ ОДОО ЭД БҮГДИЙГ НЬ ОРДОНООС ХӨӨЖ ГАРГААА

Suhee
Suhee
2023-01-02 18:02

12345

Уншигч
Уншигч
2023-01-02 20:00

Ууртайгаар харж хараах хүмүүс чинь элбэг баярцогт сайханбилэг энэ тэрүүд бишүү

Иргэн
Иргэн
2023-01-02 20:14

Алтан овоонд нисдэг тэргээр оччихсон цагдаа нар очсон иргэдийг явуулахгүй саатуулаад байна гээ биз дээ.Өдөр бүхэн нисдэг тэргээр очсон ч хүрэлцэх төсөв батлуулаад авчихсан савируулж яваа даа манай дээдэс.

ennie
ennie
2023-01-02 21:46

Манай шударга ерөнхийлөгч огцрох бхаа приусэн дотор -26 хэмийн хүйтэнд төрөх эмнэлгийн гадаа эмэгтэй төрлөө ш дээ манай ерөнхийлөгч ерөнхийлөгч болохын тулд хор мороо аймаар найруулж засгийн газраа огцруулж бсан одоо хүссэн сууд##даа суусан болхоор тэр эмэгтэй өөрт нь ямар ч хамаагүй болсон бхдаа ха ха тэнэг ард тшмнийг энэ хэдэн хулгайчууд ёстой нэг тэнэгтүүлэх юм даа яана даа

Зочин
Зочин
2023-01-02 21:48

Дараагийн хүмүүс эд нараасаа мянга дахин муу байх магадл## 99.9 хувь байна.

Зочин
Зочин
2023-01-02 21:53

Тогтолцоог өөрчлөөд бүх юм сайхан болно гэж бүй итгэ. Нүүрсний нууц гэрээг бүгдийг ил болгоогүй цагт байд## өөрчлөгдөхгүй. Том хулгай тус гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс буруутай. Энд засгийн газар холбоотой нь ил харагдаж байна шүү дээ. Бас засгийн газрын 3 сайдыг нүүрсний хулгайч гэж ИХ хурлын гишүүд зарласан . Дээр нь Их хурлын гишүүдийн 30-40 хүн нүүрсний хулгайч гэж бас зарласан. Иймд энэ их хур## , засгийн газар ёс суртахууны хувьд цаашид ажиллах чадамжгүй болж байна. Нөгөө т##аас "ОРАНЖЕВЫЙ" хувьсг##д турхирч байгаа гадаад, дотоод хүчин байгаа бололтой. Энэ бүхэн сайн юманд хүргэхгүй.

Зочин
Зочин
2023-01-02 22:07

ene buzar gazar Dotor ni tursun emegtei tavchiktai garsanii tuluu buzar selem-tugjil gej tembuu ogtsorch jujig shaaasan odoo gadaaa ni turhuur yah um bol pzdaaaaa unen uur hurch bnaa ene man an giin hulgaichuudiig bugdiin er ni budaj alhaas uur arga zam uldeegui um bn aaa pzdaaaaa

Иргэд
Иргэд
2023-01-02 23:41

Энэ хөгийн Т1 авгай амаа мэдэхгүй хуцах юмаа

Зочин
Зочин
2023-01-03 06:00

2023 онд ҮХНӨ-ийг хийж сонгууль явуулах хэрэгтэй

ZOCHIN
ZOCHIN
2023-01-03 13:29

Z##LAASAI 3 P###A

Зочин
Зочин
2023-01-03 17:47

Хүүк өөрийнхөө хийсэн бантангийн учрыг олж чадахчгүй өөр хэн нэгэнд тохоод өнгрөөнө гаршсан туршлагатай маф ажиллаж бна дээр чинь

Зочин
Зочин
2023-01-03 19:19

чадваргүй новшнуудыг огцрохыг шаардаж байна!

Back to top button