Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Хямрал гүнзгийрч, дайн даамжрах 2023 оны 15 таамаг

Эргэлтийн цэг олонтой 2022 он өндөрлөж, үр нөлөө нь илрэх 2023 он айлчилж ирсэн энэ үед eguur.mn энэ жил дэлхий дахинаа өрнөх магадлалтай үйл явдлыг урьдчилан таамагласан мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-Украины дайн үргэлжилж, Европ гал алдан өөдрөг үзэл хумигдах 2023 он-

Ирээдүйг урьдчилан харж оновчтой таамаглахыг зорьдог футурологи хэмээх ухаан байдаг.  Футурологичид ирээдүйг урьдчилж харахыг оролддог бөгөөд ингэхдээ хэзээ ч таамагладаггүй, харин одоо байгаа зүйл, үйл явцад дүн шинжилгээ хийж, чиг хандлагыг тодорхойлдог гэдэг. Харамсалтай нь, 2023 оныг тэдний ихэнх нь өөдрөгөөр харахгүй байна. Тухайлбал, “Украины дайн зогсохгүй”, “2022 он инфляцийн жил байсан бол 2023 он хямралын жил байх болно” гэх мэтчилэн мэдэгдэж буй. Бид гарсан таамаглалууд дотроос энэ удаад АНУ-ын “Financial times”-ын авторуудын дэвшүүлснийг сонгож авлаа. Өнгөрсөн онд тэдний дэвшүүлсэн таамаглалуудаас “ОХУ Украинд цэрэг оруулахгүй”, “Омикроноос илүү хөнөөлтэй шинэ хувилбар гарч ирнэ” гэх зэрэг тавхан нь л байгаа оноогүй, бусад нь бүгд биелсэн юм.

Тиймээс доорх таамаглалуудын ихэнх нь биелнэ, өөрөөр хэлбэл, ирэх оныг зураглаж чадна гэдэгт эргэлзэх юмгүй.

Украины дайн зогсохгүй

Украинд өрнөж буй дайн нь хоёр улсын хэрэг биш, хоёр туйлын тэмцлийн шинжийг агуулж буйг бид мэдэж байгаа билээ. Тус улсын Ерөнхийлөгч В.Зелинський оны өмнөхөн Цагаан ордонд айлчлахдаа энэ талаар тодорхой ярьсан. Украинд үндсэндээ барууны чиг баримжаатай 40 гаруй орнууд ОХУ-ын эсрэг дайтаж байгаа гэж хэлж болно.

Тэдгээр 40 улс бараг бүгд энэ оны төсөвтөө дайны зардал, өөрөөр хэлбэл Украинд үзүүлэх тусламжийг суулгасан байгаа. АНУ 50 орчим тэрбум ам.доллар, байдал эгзэглэвэл түүнээс ч илүүг гаргахад бэлэн байгаа. Ерөнхийлөгч Жо Байден “Украинд хэрэгтэй зүйлсийг нь бүгдийг өгнө” гэж хэлсэн. В.Путин БХЯ-ны сайд тэргүүтэй цэргийн эрхтнүүдтэйгээ уулзахдаа мөн яг ийм утгатай мэдэгдэл хийсэн юм. Тиймээс ирэх жил Украины дайн зогсохгүй бөгөөд ОХУ-ын нөөц шавхагдах, улмаар цөмийн зэвсэг хэрэглэх эсэх шийдвэрлэх үеийг ойртуулах л ач холбогдолтой байх аж.

Европт эрчим хүчний хангамж тасалдана

Эх үүсвэрийнх нь 50 орчим хувийг дангаараа хангаж байсан ОХУ нийлүүлэлтээ зогсоосноор Европт эрчим хүч тасалдах магадлал өндөр байна. “ФТ”-ын шинжээчид энэ үйл явдлыг “Хэрэв цаг агаар хангалттай хүйтэн байвал дөрөвдүгээр сараас өмнө тохионо” гэжээ.

Дэлхийн дулаарал 1.5 градусын босгыг давахгүй

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчид 1.5 градус гэсэн “босго” тогтоож, энэ хэм хэмжээг давбал тохиолдох гамшгийн талаар сануулсаар ирсэн. Тиймээс 2011 онд Данид болсон чуулганаас “1.5 хэмээс хэтрүүлэхгүй” гэх зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Харамсалтай нь, манай гараг 2011-2020 оны дундаж температуртай харьцуулахад 1.1 градусаар дулаарсан гэсэн үзүүлэлт гарч байгаа юм. “ФТ”-ын таамагласнаар бол 2023 онд энэ үзүүлэлт 1.5-ын босгыг давахгүй. Харин 2024-2026 онд бол зайлшгүй тохиолдоно гэсэн байна.

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж эхлэхгүй

АНУ-ын холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өнгөрсөн жил үе шатлалтай өсгөсөөр 4.9 хувьд хүргээд байгаа билээ. Үр дүнд нь инфляци харьцангуй тогтворжиж буй. Гэсэн ч тус байгууллагаас энэ жил бодлогын хүүгээ бууруулах магадлал маш бага гэж ФТ-ын шинжээчид үзсэн байна. Тодруулбал, одоо 4.9%-д барьж буй хүү 2023 оны эцэс гэхэд 5% орчим байх гэнэ.

Риши Сунак Их Британийн Ерөнхий сайд хэвээр үлдэнэ

Данийн “Саксобанк” жил бүрийн таамаглалдаа Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунакийг огцорно гэж таамагласан бол “ФТ” харин албандаа үлдэнэ гэж үзжээ. Үндэслэлээ “Риши Сунак бол Борис Жонсон, Лиз Трасс хоёрын аль алинаас нь "илүү тэсвэр тэвчээртэй дүр" гэж тодорхойлсон нь сонирхолтой.

Eвропын төв банк Итали болон ЕХ-ны бусад орнуудын бондын зах зээлийг дэмжихгүй

Европын төв банк холбооны гишүүн орнуудынхаа бондын зах зээлийг дэмжихгүй. Энэ нь банкийг тэргүүлж буй Кристин Лагардын байр суурьтай холбоотой бөгөөд гишүүн улс орнуудад бондын өгөөж багассан ч энэ байр сууриа өөрчлөхгүй гэнэ.


Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийднэ

Хэдийгээр 2024 онд 81 нас хүрэх ч Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөрөө улирахаар шийдэх гэнэ. Сая болсон “Завсрын сонгууль”-д Ардчилсан нам амжилттай оролцож, Сенатад олонхийн байр сууриа хадгалсан нь Жо Байденд ийм боломж олгосон гэнэ. Гэхдээ энэ болон удаах таамаглалд улс төрийн нөлөөлөл орсон байхыг үгүйсгэхгүй юм.

Д.Трампад шинэ хэрэг үүсгэнэ

Ардчилсан намын шууд нөлөөгөөр хуулийн байгууллагууд Д.Трампад шинээр хэрэг үүсгэнэ. Энэ нь Капитолийн ордныг түүний дэмжигчид эзэлсэнтэй холбоотой байж болно, эсвэл огт өөр ч байж болно. Ямартай ч Д.Трампыг сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд боломжтой бүхнийг хийх бөгөөд Д.Трамп эрхийнхээ төлөө тэмцэнэ. Аль тал нь ялахыг таамаглах аргагүй, шинээр тохох хэргийн баримт, үндэслэл үүнд чухал үүрэг гүйцэтгэх аж.


БНХАУ-ын эдийн засаг 5+ хувиар өснө

“ФТ”-ын таамаглал дундаас хамгийн өөдрөг нь энэ. Өөрөө хөгжихийн хамт бүс нутгийн олон улс орны амьдралыг авч яваа БНХАУ-ын эдийн засаг сэргэх нь бүгдэд сайн мэдээ юм. Цар тахлын нөхцөл хүнд хэвээр буй ч тэд нээлттэй бодлого руу шилжсэн нь энэ үр дүнг даллах ажээ.

БНХАУ Тайвань руу довтлохгүй

Тайваньд цэрэглэж халдаж болохгүй олон шалтгаан БНХАУ-д байсан учраас өдий хүртэл дайтчихаагүй тэсээд байгаа билээ. Өөрсдийг нь өөрсдөөр нь БНХАУ-д нэгтгэх Тайванийн дотоодод явуулсан бодлого нь бүтэлгүйтэж, Цай Инвень дахин сонгогдсоноор Бээжинд бухимдал үүссэн нь үнэн ч АНУ-ын тууштай дэмжлэг, “0 ковид” бодлогоос үүдэлтэй Ши Жиньпиний нөлөө нэр хүнд дотооддоо тааруу байгаа зэрэг нь цэрэглэх хүслийг тогтоон барихад хангалттай гэж “ФТ”-ын шинжээчид үзсэн байна.

Р.Т.Эрдоган эрх мэдлээ хадгалж үлдэнэ

Засаглалын жилүүд нь алдаа оноотой, эдийн засгийн алдаа завхралыг үндэсний нэгдмэл байдал, курдын эсрэг бодлогоороо өөр тийш хандуулан тэсч ирсэн Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган энэ жил ч яг дээрх аргаараа эрх мэдлээ хадгалах гэнэ. Гадаад нөхцөл байдал түгшүүртэй байгаа, удахгүй сөхөгдөх Сирийн асуудал зэрэг нь Р.Т.Эрдоганд боломж олгох ажээ.

Ираны бослого тэмцэл дуусахгүй

Иранд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал, бослого тэмцэл дуусахгүй, харин ч зохион байгуулалтад орж, олон жил ужгирах шинжиндээ орно гэж ФТ-ын шинжээчид таамаглажээ. Үүнийг гэхдээ дуусахгүй гэхээсээ илүү “дуусгахгүй” гэж ойлговол ононо. АНУ И.Маскийн хиймэл дагуулын интернэтээр хангах зэргээр Иранд нөхцөл байдлыг хурцдуулах, жагсаал тэмцлийг дуусгахгүй байх бүх талын арга хэмжээг авч байгаа юм.

Африкийн орнууд дампуурна

Төв банкууд бодлогын хүүгээ нэмж байгаа нийтлэг нөхцөл байдал нь зээлдэгчдийг хүнд байдалд оруулж буй. Бүсээ чангалах нөөц бололцоогүй, зээл тусламжгүй л бол эдийн засаг нь ахихаа байчихсан Африкийн голдуу улс орнуудад энэ байдал маш хүндээр тусаж буй. Тиймээс 2023 онд хар тивийн нэлээд улс дампуурлын ирмэгт тулж очиж, нэг бус нь дампуурах гэнэ. Чад, Этиоп, Замби үүнд хамгийн ойрхон байгаа аж.

“Twitter” моодноос гарахгүй  

Илон Маск хэрэглэгчдэдээ ашиггүй бодлого явуулж байгаа ч энэхүү платформыг ашиглагчид өөр тийшээ явахгүй, жиргээндээ үлдэнэ гэсэн таамгийг “ФТ”-ын шинжээчид хийжээ. Гэхдээ компанийн алдагдал ирэх онд өсөх нь гарцаагүй гэнэ.

Крипто валютын уналт үргэлжилнэ

Криптовалютын хамгийн том биржүүдийн нэг FTX өнгөрсөн жил дампуурсан нь ар араасаа олон криптовалютыг сүйрүүлсэн. Тэгвэл үүнтэй төстэй үйл явдал 2023 онд яг давтагдах бөгөөд бас нэгэн томоохон бирж дампуурч, араас нь олон криптовалют сүйрэх нь цаг хугацааны аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-02 09:31

Амны билэгээс ашдын бэлэг гэдэг дээ

Зочин
Зочин
2023-01-02 09:31

Buu muu am#l

Батаа
Батаа
2023-01-02 09:33

Украйны дайн зогсохгүй гэж үү харамс##тай л юм

Зочин
Зочин
2023-01-02 09:34

Украйны дайн зогсооосой

Зочин
Зочин
2023-01-02 09:34

Delhiiin hun tolohton amar amgalan bh boltugai

bruh
bruh
2023-01-03 00:10
Reply to  Зочин

harin tiime

ЗочинХэн
ЗочинХэн
2023-01-02 09:50

Хүчирхэг гүрэн бол ерөөсөө л хүчирхэг байх юм даа

Зочин
Зочин
2023-01-02 10:03

Haa saigvi ng l hum torolhton uhaantai aj torch amar amgalan l bgaasai daa

Зочин
Зочин
2023-01-02 10:15

Даймжирна гэдэг нь л болоод байх шиг байна

Зочин
Зочин
2023-01-02 10:23

gunig ymaa

Зочин
Зочин
2023-01-02 10:23

Боль2

Зочин
Зочин
2023-01-02 11:22

Хуй с##хи холуур өнгөрөг

МУ иргэд
МУ иргэд
2023-01-02 12:09

Энэ дэлхий минь дайнгүй байгаасай, эх орон минь орлоготой байх болтугай

bruh
bruh
2023-01-03 00:11

yruul bat orshig

Зочин
Зочин
2023-01-02 12:18

Амны билэгээс ашдын билэг гэж. Муу бүхэн холуур байж. Эх дэлхий минь амг##ан байг????????????

Иргэн
Иргэн
2023-01-03 09:42
Reply to  Зочин

Ай даа өөр юм хэрэггүй...

Холбоотой мэдээ

Back to top button