Хятад: NFT зах зээлд хөл тавина

Хятад улс нэгдүгээр сарын 1-нд төрийн дэмжлэгтэйгээр NFT зах зээлээ нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Тус улсын хувьд криптовалютыг хатуу хориглосон ч дижитал хөрөнгийг зохицуулах, дамын наймаанаас зайлсхийх зорилгоор уг арилжааны платформыг нэвтрүүлэхээр болж буй. Уг платформыг Хятадын технологийн бирж удирдах талаар "China Daily" сонин мэдээлжээ.
Платформын нээлтийг Бээжинд хийхээр төлөвлөж байгаа аж. NFT зах зээл нь оюуны өмчийн эрх, дижитал зохиогчийн эрх, дижитал цуглуулгын гүйлгээг хийх боломжийг олгоно. Уг платформоор Хятадын соёлын аюулгүй байдлын сүлжээ гэж нэрлэгддэг блокчейн сүлжээг ашиглах боловч Хятадын технологийн биржийн арилжааны хэрэгсэл, төлбөр тооцооны механизмд тулгуурлах ажээ.
Энэ сүлжээгээр дэмжигдсэн бүхий л NFT нь "Ethereum" эсвэл бусад олон блокчэйнүүдийн нэгэн адил хэрэглэгчдэд биш, сүлжээг хянадаг аж ахуйн нэгжид хамаарах юм байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн зуун сая хүн хөл тавьж нэмэгдэхээр манайхан дунд нь төөрөх л байхдаа