Бразилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Лула да Сильва тангаргаа өргөлөө

Бразилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Лула Да Сильва тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Тангараг өргөх мёслолд Хөдөлмөрийн намын гишүүд ёслолоос гадна баяр тэмдэглэхээр цугласан байсан бөгөөд самба бүжгийн амьд домог Мартиньо да Вила тэргүүтэй 60 жүжигчин оролцжээ. Одоо Бразилд Лула да Сильва подулистуудын нурааж хаясан улс орныг босгочихно гэсэн итгэл найдвар хүн бүрийг эзэмдээд байгааг эндээс харж болох юм.
Тэрбээр анхны илтгэлдээ нурсан эдийн засгаа сэргээж, улс орноо босгоно гэж амласан байна. Лула да Сильва Бразилийн Ерөнхийлөгчөөр гурав дахь удаа ажиллаж байгаа нь энэ юм. Лула да Сильва өмнө нь 2003-2010 онд улсаа удирдаж, “Бразилийн гайхамшиг” гэгдсэн эдийн засгийн сэргэлтийг авчирч байсан юм.
Харин өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсонару тангараг өргөх ёслолд оролцож албан тушаалаа шилжүүлж ч өгөлгүй АНУ-д дүрвэн гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.