Нийгмийн

Тува уран бүтээлч Сайнхо Намтчулак нөгөөдөр Улаанбаатарт тоглолтоо хийнэ

Монгол туургатны үнэт өв хөөмий, уртын дуу, хэл хуур зэрэг уламжлалт соёлыг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулан электро, дэйнс, техно хөгжмөөр уран бүтээлээ туурвидаг дуучин Сайнхо Намтчулак дахин Монголын үзэгч, сонсогчидтойгоо уулзах гэж байна.

Монголд 2013 онд бүрэн хэмжээний тоглолтоо анх хийж байсан тэрбээр энэ удаа хуучин болон шинэ уран бүтээлээсээ толилуулахаас гадна “Survival Songs Of Ene-Sai” хэмээх шинэхэн цомгоо танилцуулах юм.

Харгислалын театраас зохион байгуулж буй "Irreversible vol4 with Sainkho" хэмээх тус тоглолт нь 2023 оны нэгдүгээр сарын 04-нд 20:00 цагт "Arte club"-д болох аж.

Урилгаар "Something's brewing" хамтлаг Сайнхотой хамтран дуунуудаас нь бүрдсэн үзүүлбэр бэлдсэн бол "Elastic Lights" өөрсдийн уран бүтээлээ хүргэж, шинэ залуу артист, DJ Odissey болон eid55558.55 хөгжмийн сэтээ сонордуулна.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-02 10:39

яриа авчихв## сайхан зочин байна даа

Back to top button