Төрийн ордон зоогийн газраа түрээслүүлнэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь дараахь объектыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг урьж байна.
1. Сонгон шалгаруулалтын нэр.
Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах.

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагаас өмнө Төрийн ордны В-1 давхарын 1 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.