Гадаад мэдээДЭЛХИЙНИЙГЭМНийгэм мэдээ

ГХЯ: БНСУ-д нэгнийхээ аминд хүрсэн иргэдийн ар гэрт мэдээлэл өгөхөөр ажиллаж байна

БНСУ-ын Кёнгидо дахь Почон хотын цагдаагийн газраас 50 гаруй насны монгол эрэгтэйг хүний амь хөнөөсөн хэргээр сэжиглэн баривчилжээ. Энэ тухайгаа өнөөдөр өглөө тус цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

Тус улсын цагдаагийн байгууллагын мэдээлснээр нэгдүгээр сарын 1-ний өглөө буюу өчигдөр сэжигтэн А нь Монгол улсын иргэн 30 орчим насны Б-г компанийнхаа дотуур байранд унтаж байх үед нь хутгалж хөнөөсөн хэмээн сэжиглэгдэж буй.

Б-гийн хамт олон А-гийн үйлдлийг зогсоож, цагдаад мэдэгдсэний дараагаар хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч өвчнөө дийлэлгүй нас баржээ.

Тухайн иргэд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Солонгос дахь монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр танилцсан байна.

50 настай А нь согтуудаа уг хэргийг үйлдсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас баривчлах хүсэлтийг гаргажээ. А-гийн зүгээс ийм үйлдэл хийх болсон шалтгаан нь өөрийг нь хүндэтгээгүй гэж үзсэнтэй холбоотой аж.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан. Тухайн иргэдийн ар гэрт нь мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. Мөрдөн байцаалтын ажлыг хийж байгаа. Хоёр иргэн хоёулаа монгол улсын иргэн байсан нь үнэн" гэх тайлбарыг өглөө.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button