НийгмийнУЛС ТӨР

МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр хэнийг нэрлэх вэ

МАН-ын дэргдэх НАМЭХ  маргааш /2019.10.17/ ээлжит чуулганаа зохион байгуулахаар товоо зарлаад буй. Дөрвөн жил тутам нэг удаа  Ерөнхийлөгчөө сонгодог тус холбоо 2014 оноос хойш удирдлагын бүтцээ солиогүй байгаа юм. Тиймээс энэ удаагийн чуулганаар Ерөнхийлөгчөө шинээр сонгож, НАМЭХ-ны дүрмийг шинэчлэн батлах юм.

Сануулахад, НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр,

  • 1994-2011 онд Д.АЛТАЙ
  • 2011-2014 онд Д.ОЮУНХОРОЛ
  • 2014 оноос өнөөг хүртэл Ц.ЦОГЗОЛМАА сонгогдон ажиллаж байна.

Тэгвэл энэ удаагийн НАМЭХ-ны сонгуульд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар нэр дэвшиж өрсөлдөхөөр яригдаж байна.

Улс төрийн хүрээнд НАМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэлээд идэвхтэй ажиллаж буй гэх мэдээлэл буй. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяаг хамгийн боломжит хувилбараар тооцож байгаа юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяа нь залуу, мэдлэг боловсрол өндөртэй, ирээдүйн карьер нь өсөх эмэгтэйд тооцогддог билээ.

МАН-ын дүрмээр, намын дарга нь тус холбооны Ерөнхийлөгчийн нэрийг чуулган руу оруулж ирэх эрхийг эдэлдэг. Энэ дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгох хүсэлтэй буй эмэгтэйн нэрийг оруулах аж. Мөн заалнаас нэр дэвшүүлэн өрсөлдөх эрх нээлттэйгээр үйлчлэх юм байна.

Урьдчилсан таамгаар, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг нар нэгнийгээ дэмжих байдлаар хүч хавсрах магадлалтай. Харин Ж.Цолмон, Д.Өнөрболор нарын хувьд дэмжлэг авах магадлал сул гэгдэж буй. Сангийн дэд сайд Х.Булгантуяаг Петровисын Б.Оюунгэрэл тэргүүтэй нөлөө бүхий эмэгтэйчүүд дэмждэг.

Харин Д.Сарангэрэл сайд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дэмжлэгийг хүлээх өндөр магадлалтай эрхмээр нэрлэгдэж байгаа юм. Тэгэхээр гол өрсөлдөөн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа нарын дунд явагдана гэсэн хүлээлттэй байна.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close