Энэ сарын 15-ны өдрөөс 100 автобус шинээр үйлчилгээнд явж эхэлнэ

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Шиамень үйлдвэрээс эхний 100 автобус гарчээ. Улмаар Эрээн хотын хилийн боомтод дээрх тооны автобус ирсэн байна.
Одоогийн байдлаар хил гаалиар нэвтрүүлэхээр холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж байгаа ажээ. Улмаар нэгдүгээр сарын 15-наас үйлчилгээнд явуулж эхлэх юм.
Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэх ажээ.
Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлснээр нийтийн тээврээс энэ жил 569 автобусыг актлахаар төлөвлөсөн байдаг. Одоогоор нийслэлийн нийийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж.
Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний хүрээнд нийслэлээс 420 тэрбум төгрөг суулгасан. Үүний дийлэнхээр нь нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулна гэж хотын дарга хэлсэн байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямарч гэсэн ирэх юм байна . Хятадын актлагдсан хуучин юм биш байлгүй ( хугацаа нь дууссан) гэсэн утгаар бичив. Мөн хөргөгч шиг хүйтэн байх вийдээ. Одоо зарим нь мөн ч хүйтэн автобуснууд байна.
УТААГААР ХОРДУУЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ. КОВИДООС ДУТУУГҮЙ ХОРДУУЛЖ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОХИРЛЫГ ТӨР ХАРИУЦАЖ ТӨЛӨХ ЁСТОЙ ШҮҮ.