Гана: Дэлхийн хамгийн өндөр эрхэм гэх алдрыг хүртэх дөхжээ

Гана улсын хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн эмнэлэг саяхан Сулемана Абдул Самед гэх эрийн өндрийг хэмжсэн байна. Хэмжилтийн үр дүнд 29 настай Сулеманаг 289 сантиметр өндөртэй хэмээн хэмжсэн талаар BBC агентлаг мэдээлжээ.
Улмаар Сулемана Абдул Самед дэлхийн хамгийн өндөр эрхэм гэх алдрыг хүртэх дөхсөн байна. Гэвч эмнэлгийн зүгээс түүний өндрийг зөв хэмжсэн эсэхдээ эргэлзэж байсан юм.

Гана улсын Гамбага тосгонд BBC-гийн сурвалжлагч очиж, Сулеманагийн өндрийг хэмжсэн байна. Гигантизмийн эмгэгтэй Сулеманагийн хувьд 29 нас хүрсэн ч өсөлт нь зогсоогүй ажээ.
Бодит хэмжилтээр түүний өндөр 225 см байсан аж. Харин дэлхийн хамгийн өндөр эрхэм 40 настай, турк эр болох Султан Көсен 253 см өндөртэй юм. Сулеманагийн зүгээс "Одоо ч өсөж байгаа тул магадгүй 253 см өндөр болох байх" хэмээн хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.