Гадаад мэдээДЭЛХИЙ
“Борусси” Жюд Беллингемийг 100+40 сая еврогоор зарна

Маридын “Реал” баг Бундеслигийн “Борусси” Дортмунд багийн хагас хамгаалагч Жюд Беллингемийг авахаар хөөцөлдсөөр байна. Тиймээс Дортмундын багийн удирдлага энэ сарын 6-наас өмнө хөлбөмбөгчтэй уулзаж, цаашдын төлөвлөгөөг нь асуухаар төлөвлөжээ.
“As” сонинд бичсэнээр, бол багийн удирдлагууд тоглогч нь тэднээс өөр багт худлдахыг гуйна гэдэгт 95 хувь итгэлтэй байгаа учир үнэ ханшийн талаар ч бодож байгаа бөгөөд 100+40 сая евро гэсэн тоо гаргаад байгаа аж.
“Борусси” 100 сая евро бэлнээр, нэмэлтээр 40 сая еврог урамшуулал байдлаар авах сонирхолтой байна. Хоёр сарын өмнө тэд Жудтай гэрээгээ сунгах оролдлого хийж, 150 сая евро амалсан ч тоглогч ДАШТ-д гялалзахаа хүлээн гэрээ сунгахаас татгалзсан юм” гэж уг мэдээлэлд бичсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.