УРЛАГ
"Есдүгээр сарын цас" киноны найруулагчийг 65 сая төгрөгөөр урамшуулна

Найруулагч П.Лхагвадуламын зохиолыг нь бичиж найруулсан "Есдүгээр сарын цас" кино 79 дэх удаагийн Венецийн кино наадмаас шилдэг богино хэмжээний кино хэмээх шагналыг хүртсэн.
Найруулагчийн энэ амжилтыг монгол улсын засгийн газраас үнэлж, 65,000,000 төгрөгөөр шагнах шийдвэрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд гаргасан байна.
Өсвөр насны хөвгүүн өөрөөсөө эгч бүсгүйтэй үүсгэсэн хувийн харилцааны ээдрээг харуулдсан "Есдүгээр сарын цас" кино Торонтогийн болон Хэмптоны олон улсын кино наадмаас шагнал хүртсэн билээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.