Бусдыг архиар шахсан бол үүдсэн гэм хорын хохирлыг өөрөө хариуцна

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ.
Шинэ хууль хэрэгжсэнээр иргэдийн мэдэж авууштэй хэд хэдэн зүйл бий. Онцолбол, иргэн та хэн нэгнийг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж бусдыг согтоосны улмаас учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээд хариуцахаар болж байна.
Түүнчлэн "Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл та уушийн газраар үйлчлүүлэхдээ ундны усыг үнэ төлбөргүйгээр тус газраас хэрэглэх юм.
Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэмжиж байна
Архины т##ааар хуулийг чанг##ах нь зөв шүү
Estoi zow
Arhinii talaaarh huuliig ulam ilvv changalah heregtei shvv
Хар дарснаас хол байж амьдр##иа авч үлдэцгэээе энэ хэцүү үед