АНУ: Стивен хүүхдийн хүчирхийллийн хэргээр буруутгагдав

Аэросмит хамтлагийн гоцлол дуучин Стивен Тайлерын эсрэг гомдол шүүхэд бүртгэгдсэн байна. Тодруулбал, 1970 онд 20 гаруй насандаа хүүхэд хүчирхийлсэн, улмаар түүнийг жирэмслүүлж, үр хөндөлт хийлгэхийг тулган, гутаан доромжилсон хэмээн гомдол гаргагч нь мэдүүлжээ.
Уг гомдлыг Лос Анжелес мужийн шүүхэд өргөн барьсан хэмээн CNN агентлаг мэдээлэв.
Гомдол гаргасан эмэгтэйг Жулиа Мийзли гэх бөгөөд 1973 онд алдарт дуучинтай уулздаг байжээ. Тухайн үед тэдний хамтлаг Орегон мужийн Портланд хотод тоглолтоо хийж байсан аж. Ийнхүү тэднийг уулзах үед Жулиа 16, Стивен 25 настай байжээ.
Жулиа Стивен түүнийг зочид буудлын өрөөнд аваачиж, гэмт хэргийн шинжтэй, бэлгийн зан үйлийг түүнд үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна. Уулзалтын дараагаар охинд нислэгийн тасалбар худалдан авч, Сиэттл хот руу дагуулж явжээ. Ингэхдээ Стивен хүүхэд хулгайлсан хэрэгт орохгүйн тулд ээжийг нь ятгаж, асран хамгаалагчаар нь итгэмжлэгдсэн байна. Жулиа дээрх мэдээллүүдийг бүгдийг нь мэдүүлэгтээ дурдсан байжээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shorond ywjiihdaa taarsan amitan bn shdee
Б##айр хог вэ
Доодохдоо захирагдсан гаруудыг бүүү өршөө
Муу хүн байж
Aimaaaar hereg we