Нийгмийн

Д.Бат-Өлзий: Хуурамч цагаар даралт, хүчилтөрөгчөө хэмжиж эрүүл мэндээ эрсдүүлж байна

Ухаалаг цаг нь бугуйн цаг хэлбэртэй цагийн утгыг заахаас гадна тооцоолуур болгон ашиглаж, утаснаасаа мэдэгдэл хүлээн авах, хөгжим сонсох, зарим цагуудад зүрхний цохилтыг шалгагч, алхам тоолуур гэх мэт хэрэгслүүдээр тоноглогдсон байдаг. Тэгвэл манай улсад онлайнаар болон лангуун дээрээс худалдаалагддаг урд хөршөөс орж ирсэн хямд үнэтэй ухаалаг V6 загварын цагууд нь цусан дахь хүчилтөрөгч, даралт зэргийг буруу хэмжиж иргэдийн эрүүл мэнд, хөрөнгө мөнгөнд заналхийлж байгаа талаар Экспертүүд анализ хийж тогтоосон байна. Ингээд Д.Бат-Өлзийгөөс дараах асуудлаас тодрууллаа.

-V6 загварын цаганд анализ хийсэн гэж сонслоо. Яг ямар ямар асуудал гарч ирэв?

-V6 загвар дээр схемийн анализ хийж үзсэн. Мэдээллийн аюулгүй байдлын судлаачийн хувьд бүх л төрлийн бүтээгдэхүүн дээр судалгаа хийдэг. Сүүлийн үед даралт, цусан дэх хүчилтөрөгч хэмждэг ухаалаг бугуйвч онлайнаар худалдан авч схем дээр анализ хийлээ. Үнэхээр цусны мэдрэгч оптик чипны оронд 2 ногоон Лэд диод тавьсан байна. Тиймээс юу ч хэмжихгүй. Харин програм нь хуурамчаар жаахан хэлбэлзэлтэй үр дүн үзүүлж байна. Цагаан цаас хэмжсэн ч даралт 80/125 хүчилтөрөгч 95 байх жишээтэй.

"Хятадын хууль бус үйлдвэрлэгч нар ойролцоо юм шиг функцтай хийж, үнэ цэнэ хүрдэг хэсгүүд дээр хуурах аргалах маягийн зүйл хийдэг"

Бүтээгдэхүүнүүд хуурамч нь 50,70 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг юм байна. Яг жинхэнэ нь 200 мянгаас дээш үнэтэй юм билээ. Яагаад хямд гаргаж багйаа шалтгаанууд байдаг. Хятадын хууль бус үйлдвэрлэгч нар ойролцоо юм шиг функцтэй хийж, үнэ цэнэ хүрдэг хэсгүүд дээр хуурах аргалах маягийн зүйл хийдэг. Харахад оосор адилхан. Хамгийн гол нь дотоод үнэ цэнэтэй хэсэг буюу схемүүд нь хуурамч, дураараа хийсэн байдаг.

Үүнд иргэд хууртаж миний даралт хэвийн,. цусан дахь хүчилтөрөгч хэвийн байна гэж хэлээд байна. Энэ нь өөрөө сөрөг үр дагаврыг авч ирж байна. Жишээлбэл хүний цусан дахь хүчил төрөгч багасвал түүнийгээ хуурамч цаганд итгээд яваад байвал амьсгалын дутагдалд орох эрсдэлтэй учирна. Энэ бол хүмүүсийн эрүүл мэнд хэрэглэгч нараа хохироож байгаа хэрэг. Энэ бол эрүүл мэндтэй холбоотой их чухал асуудал шүү.

-Мөн хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол ч гараад байх шиг байна?

-Тэгэлгүй яах вэ. Мөн саяын цаганд л гэхэд цэнэглэдэг хэсгийн чипийг суулгалгүйгээр шууд залгасан байсан. Энэ тохиолдолд ямар асуудал үүсэх вэ гэхээр цэнэглэж байх явцдаа батериагаа шатаачихдаг юм. Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс цагандаа итгээд эмчилгээгээ хийлгэхгүй яваад байна шүү дээ. Наанадаж даралтаа буруу хэмжиж буйг мэдэхгүй харвачих юм бол яана

-Цаашид үүнээс сэргийлэх ямар арга зам байна вэ?

Өндөр хөгжилтэй орнууд бол маш өндөр шалгуураар хянадаг юм билээ. Манайд тэгж хянах боломжгүй учраас экспертүүд нь сайн түгээж байх хэрэгтэй. Уул нь хил гаалиар оруулж ирэхдээ эрх бүхий газрууд нь сайн хянаж байх хэрэгтэй юм л даа.

-Ухаалаг цаг худалдаж авахдаа юун дээр илүү анхаарах вэ?

-Бренд, чанар дээр нь анхаарах хэрэгтэй. Дээр нь нэмээд мэргэжлийн экспертүүдийн судалгааны материал, анализуудыг харах хэрэгтэй. Бүтээгдэхүүн гарлаа гэхэд л экспертүүд анализаа хийчихсэн байдаг. Хэрэглэгч нар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Хуурамч бүтээгдэхүүн сонгох нь өөрөө буруу гэдгийг л хэлье.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-03 08:52

Ymar ayultai ymbe

Зочин
Зочин
2023-01-03 08:52

Хөөх мэдэж авмааар юм бна хэрэгтэй санамж бичвэр бна шүү

Зочин
Зочин
2023-01-03 08:59

Пээээ ийм юм хийж зарж байх гэж

Зочин
Зочин
2023-01-03 09:13

Hunii eeuul mend ami nastai holbootoi zuil deer iim naidwargvi ym hiigeed zarj bdg gvvmvv humhai setgelten ymaa

хүннү
хүннү
2023-01-03 13:04
Reply to  Зочин

хэлээд юу гэх вэ? Хятадууд мөнч хэцүүхэн ард түмэн шүү. Манайхан яахав “гэнэн хонгорууд” хүнд итгээд л нээрээ л сайн юм байх гээд нэг хэсэг нь бөөндөж оруулаад нөгөө хэсэг нь уурайлан худ##даж аваад л …

хүннү
хүннү
2023-01-03 13:07

Энэ сайн мэдээлэл байна. Маш зөв. Одоо ийм төрлийн бүтээгдхүүн оруулж ирэх хүмүүс эхний удаа 5ш оруулж тестлүүлж хуурамч биш үгүйгээ нотлуулар ёстой юм байна.

Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин
Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин
2023-01-03 16:52

Энэ маш зөв мэдээлэл өгсөн бнааа...баярл##ааа

Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин
Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин
2023-01-03 16:52

Зөв бнааа

Холбоотой мэдээ

Back to top button