Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ажлаа өглөө

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нарыг сонгосон билээ.
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал намын албан тушаал хашихаар болсон тул ажлаа хүлээлгэн өгчээ.
Сануулахад, орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг сонгосон.
Мөн Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нарыг сонгон баталсан юм.
А.Ариунзаяагийн оронд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Д.Амгаланбаатарыг томилсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан бас юм идчээд баригдаад ирхээрээ бултаж байна уу
Бензиний үнийг сурагаар нэмчихдэг сайн з##уу шүү
ГОЛ НЬ КОВИДЫН ҮЕЭР ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ОРСОН ТУЛ /КОВИДООР АЖИЛЛАХ ХУГАЦАА ДУУССАН ТУЛ/ДАРААГИЙНХАА КАРЕЕРИЙГ БОДООД АЖЛАА ӨГЧ БАЙНАДАА, АРГАГҮЙН ЭРХЭНД. МУНДАГ СУРГУУЛЬ ТӨГССӨН ЮМ ЧИНЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ҮЕД Ч ЮМ УУ ЭСВЭЛ СОНГУУЛИЙН ДАРАА ДАХИН САЙД БОЛОХ БИЗ.
Ugsun n' deer dee. Yu ch meddeggyi, chadvargyi nukhur. Oyukiin naiz.
xarvardiin ix surguulid sursan xairan saixan zaluu nam dagaad balarlaa daa Denduu xaramsaltai ene zaluu erdem medlegh bolovsroloo ex orondoo ard tumendee xeregtei zuild zoruilax estoi baisan yum