Гадаад мэдээДЭЛХИЙ
Австралид нисдэг тэрэг мөргөлдөж, дөрвөн хүн амь үрэгджээ

Австралийн “Алтан эрэг” /Gold coast/ дэх Sea World орчимд өчигдөр хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас баржээ.
Квинсландын цагдаа нар нэг онгоц хөөрч, нөгөө нь газардах үед осол болсон гэж мэдэгдсэн байна. Бууж явсан онгоцонд зургаан хүн сууж явсны тав нь хөнгөн бэртэл авчээ.
Амь үрэгдсэн дөрвөн хүний хоёр нь Британийн иргэн байсан талаар ВВС агентлаг мэдээлэв.
Болсон явдалтай холбогдуулж Австралийн Ерөнхий сайд Тони Альбанез эмгэнэл илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнийх ч яахав манайхан тун болгоомжтой байдаг юм шүү!!! Монголд нисдэг тэрэгтэй хүн олширсон.