Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятад: Өвөрмонголд 11 тэрбум ам.долларын өртөгтэй эрчим хүчний төсөл эхлүүллээ

Хятад улс Өвөрмонголд 80 тэрбум юань буюу 11 тэрбум ам.долларын өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний төслийн эхлэлийг тавьжээ. Тус улс цаг уур, байгаль орчныг ашиглан цэвэр эрчим хүчийг асар их хэмжээгээр нэвтрүүлэх ажлын нэг хэсэг юм.

Энэхүү төслийг Кубуки цөлд хэрэгжүүлж буй. Тус төслийг ашиглалтад оруулснаар 16 гигаватт эрчим хүчний хүчин чадалтай болно гэж "China Three Gorges" группийн мэдэгдэлд дурджээ.

Жил бүр 40 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг Бээжин, Тяньжин, Хэбэй муж руу дамжуулах боломжтой бөгөөд эрчим хүчийнхээ талаас илүү хувийг цэвэр эрчим хүчээр хангах болно гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Энэхүү байгууламж нь цөлийн бүс дэх дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний төсөл болно хэмээн тооцоолж буй. Эцсийн дүндээ нарны найм, салхи болон сайжруулсан нүүрсний тус бүр дөрвөн гигаватт эрчим хүчийг багтааж, эрэлт хэрэгцээгээ дээд зэргээр хангах болно хэмээн Синьхуа агентлаг тус мэдээлэлдээ дурджээ.

Хятад улс 2030 он гэхэд 1200 гигаватт салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэхээр зорьж байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-05 11:14

Хятдууд эхэлсэн л бол дуусгана харин манайд бол эхлэх гэж 10 жил ярьдаг

Холбоотой мэдээ

Back to top button