БНСУ-ын компани ганц бие ажилтнууддаа урамшуулал олгож эхэлжээ

БНСУ-ын харилцаа холбооны салбартаа гуравдугаарт ордог LG Uplus Corp., ганц бие ажилтнууддаа хөнгөлөлт урамшуулал олгохоор болжээ. Тус улсын ААН-үүд гэр бүлтэй ажилтан, албан хаагчдадаа хамруулах урамшууллын тогтолцоотой байдаг бөгөөд ганц бие ажилтнууд үүнд хамрагддаггүй аж. Харин LG Uplus Corp., энэхүү байдлыг өөрчилж, шинэ жишиг нэвтрүүлж буй нь энэ юм байна.
Тус компани “Амьдралын ямар хэлбэр сонгох нь тухайн хүний эрх, тиймээс ялгаварлах нь утгагүй. Гэрлээгүй гээд тэр хүн ганцаараа амьдардаг гэсэн үг биш” гэсэн үндэслэлээр урамшууллын шинэ тогтолцоо нэвтрүүлсэн бөгөөд байгууллагад таваас дээш жил ажилласан, гэрлээгүй 38-аас дээш насны ажилтнууд хамрагдах боломжтой. Урамшуулал нь нэг сарын цалин, таван өдрийн цалинтай чөлөө юм байна.
Уг тэтгэмжийг авсан хүн дараагийн хоёр жилд ажлаасаа гарах ёсгүй. Гарвал авсан мөнгөө буцааж өгөх ёстой ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.