Нийгмийн

ЕСБХБ-наас зээлийн эрсдэлийг хуваалцах хөтөлбөрийн хэмжээг 20 сая ам.доллар болгон нэмэгдүүллээ

ХААН Банк нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Эрсдэл хуваалцах хөтөлбөрийг 2010 онд Монголд анх удаа нэвтрүүлсэн бол 2015 онд тус хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэн, “Эх үүсвэргүй зээлийн эрсдэл хуваалцах гэрээ”-г байгуулж байсан билээ.

Тэгвэл оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр ЕСБХБ-наас тус хөтөлбөрийн хүрээнд батлан даах зээлийн эрсдэлийн хэмжээг 10 сая ам.доллар байсныг 20 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, ХААН Банктай гэрээгээ шинэчлэн байгуулж үзэглэлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ нь ХААН Банкнаас олгох бизнесийн зээлийн дүнгийн 50
хүртэл хувьд нь зээлийн эрсдэлийн батлан даалт гарган хамтран ажилласнаар харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн санхүүжилт олгох боломжийг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой алхам болсныг дуулгахад таатай байна.

ХААН Банкны тухай
ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 547 салбар нэгжээрээ дамжуулан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай, найдвартай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг.

Бид мөн тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байна. ХААН Банкны 2021 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны тухай

ЕСБХБ нь 1991 онд үүсэн байгуулагдсан олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон 71 улсад үйл ажиллагаа явуулдаг.

Тус байгууллага нь нийгэм болон байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийж, өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдгөө гурван тивийн 6400 гаруй төсөл хөтөлбөрт нийт 170 тэрбум евро зориулаад байна. Харин Монгол Улсад хоёр тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгож, 122 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд чухал нөлөө, дэмжлэг үзүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button