СПОРТ
Александра Костенюк Швейцарийн нэрийн өмнөөс тоглоно

ОХУ-ын шатарчин, дэлхийн аварга асан Александра Костенюк 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Швейцарийн нэрийн өмнөөс тэмцээнд орохоор болжээ. Швейцарийн шатрын холбоо (FSE)-ны төлөөлөгч Петер Эрисманн энэ талаар мэдээлсэн байна.
Түүний хэлсэнээр, их мастер Швейцарийн эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглох бөгөөд шаардлага гарвал эрэгтэйчүүдийн багт ч тоглох боломжтой аж. Хэрвээ хугацаанаас өмнө буюу энэ оноос Швейцарийн багт тоглоно гэвэл ОХУ-ын Шатрын холбоонд 10 000 үвейцарь франк төлөх юм байна.
А.Костенюк одоогоор Олон улсын шатрын холбооны нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.