Энтертайнмент
Монголд зургийг нь авсан “Payback” цуврал нээлтээ хийнэ

БНСУ-ын SBS телевизийн бүтээл “Payback” олон ангит кино энэ сарын 6-нд нээлтээ хийх гэж байна. Уг кинонд хууль бус санхүүгийн бүлэглэлийн үйл ажиллагааг мэддэг ч олон жилийн турш чимээгүй байж байгаад эцэст нь эсэргүүцэн тэмцэж байгаа шударга эрийн тухай гардаг юм байна.
Уг киноны зураг авалтын зарим хэсгийг Монголд хийжээ. Ын Ён хэмээх эр Монголд үйл ажиллагаа явуулж, нутгийн иргэдтэй сайхан харилцаатай, их ашиг олон сайхан амьдарч байсан ч нэг өдөр БНСУ-аас ярьсны дараа нутаг буцаж, өөрт нь ачлалтай хандаж байсан хүндэт хүнийхээ өшөөг авахаар тэмцэл эхлүүлдэг ажээ.
Ын Ёны дүрд жүжигчин Ли Сон Гюн, генерал Пак Жун Гёны дүрд Сун Жэ Вон тогложээ. Тэднээс гадна Мүн Чэ Вон, Пак Хун, Ким Хон Фа зэрэг жүжигчид дүр бүтээсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.