Вьетнам: 35 метр гүн нүхэнд унасан хүү амьдын шинж үзүүлэхээ больжээ

Шинэ жилийн өмнө буюу өнгөрсөн сарын 31-ний өдөр барилгын талбайд өрөмдсөн 35 метр гүн нүхэнд унасан 10 настай хүүг аврах ажиллагаа Вьетнамд гурав дахь хоногтоо үргэлжилж байна. Аврах ажиллагаанд хэдэн зуун аврагч, машин техник дайчилсан ч одоогоор гаргаж авч чадаагүй байгаа аж.
Хүүг Тай Ли Хо Нам гэдэг бөгөөд аврах ажиллагаа эхлэх үед буюу өнгөрсөн бямба гарагт тусламж гуйн хашгирч, асуултад хариулж байсан гэнэ. Харин даваа гарагаас хариу өгөхөө больжээ.
Энэ эмгэнэлт явдал Донгтхап муж, Меконг мөрний дээгүүр тавих гүүрийн барилгын ажил явагдаж байсан талбайд болжээ. Хүү найзуудтайгаа хамт явж байгаад унасан 35 м гүн нүх нь гүүрний нэг тулгуур болох учиртай байсан аж. 25 см диаметртэй конус хэлбэрийн уг нүх рүү яаж унасан нь тодорхойгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.