НАСА: Хятад улс сарыг эзэгнэнэ

Хятад улс АНУ-ыг сарнаас хөөж магадгүй эхмээн НАСА-гийн зүгээс мэдээлсэн талаар YTN мэдээлжээ.
Тодруулбал, АНУ-ын Сансрын судлалын төв буюу НАСА-гийн тэргүүн Билл Нелсон хэвлэлд дараах ярилцлагыг өгчээ. Тэрбээр "АНУ-тай сансар судлалын салбарт хамгийн ихээр өрсөлдөж буй Хятад улс сар судлалын салбарт тодорхой ахиц дэвшил гаргасныхаа дараа хамгийн их нөөц баялагтай хэсгийг эзлэхээр оролдож байх магадлалтай" хэмээв.
Мөн дараагийн хоёр жилийн хугацаанд АНУ, БНХАУ хоёрын хэн нь сар судлалын салбарт тэргүүлэх нь тодорхой болох ажээ.
Хятад улс сарны хайгуулын "Change" төслийнхөө хүрээнд сарны өмнөд туйлыг судлах "Change 6" болон "Change 7" хөлгийг хөөргөхөөр төлөвлөөд байгаа аж. Цаашлаад 2027 он гэхэд "Change 8" хөлгийг хөөргөн сарны өмнөд туйлд бааз барих туршилтыг хийх төлөвлөгөөг гаргажээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк саран дээр газардаагүй
Чи оросын сурт##д хэт автсан хүн байна