Хөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГ

Баавгайд "алгадуулсан" крипто салбар энэ онд бухын царайг харахгүй

Крипто зах зээлийн хувьд өнгөрсөн он буюу 2022 он жинхэнэ хар дарсан зүүд байсан гэж хэлж болно. Учир нь тэр хэмжээний хатуу жил энэ салбарт нүүрлэсэн билээ. Тодруулбал, дэлхийн крипто зах зээлд нийт хоёр их наяд гаруй ам.доллар ууршсан юм.

Дэлхийн эдийн засгийн 2008 оны хямрал шиг нөхцөл байдал энэ салбарт бий болсон нь сая сая хэрэглэгчид, бизнес эрхлэгч, шинэ техник технологийн салбарт ихээхэн хохирлыг бий болголоо.

Хэдийгээр өдөр хоног өнгөрөх тусам криптог зохицуулахыг оролдож, улс орнууд өөр өөрсдийн туршлагаа хуваалцаж, түүний асуудлыг даван туулахыг оролдсон ч бүтэлгүйтсээр. Улмаар криптовалютын ханш унасаар энэ салбар өвөлтэй золгосон юм. Товчхондоо маш урт хугацааны турш крипто өвөл үргэлжилж буй нь энэ онд хэрхэх бол гэх таамаглалыг олон нийтийн дунд үүсгэсэн.

Гэвч урт хугацааны турш уналтад байгаа энэ салбарыг өвөл хэмээн тодотгохоос илүүтэй мөстлөгийн үе хэмээвээс буруудахгүй л болов уу. Учир нь босож ирэхээр нөхцөл байдал, таамаглалгүйгээр мөсөнд царцаад буй уг салбарыг цаашид хэрхэхийг санхүүгиийн зах зээлийн судлаач, шинжээчид ч гайхаж буй.

Криптовалют эдийн засгийн хэрэгслийн салшгүй нэг хэсэг болсон. Тиймээс ч цаашид хор хөнөөлийг нь хэрхэн багасгаж, илүү хөгжүүлж, ашиглаж явах талаарх толгой өвтгөм асуудлууд салбарын шинжээчдийн дунд тулгарч буй нь энэ оны таамаглалуудыг гаргахад хүргэж байгаа юм.

Цар тахлын үед хэт тэлж, хаа сайгүй хөөсрөлттэй байсан криптовалютын ханш сүүлийн хоёр жил буюу 2021, 2022 онуудад баавгайд "алгадуулсан". /Хөрөнгийн зах зээлийг баавгай болон бухаар илэрхийлдэг билээ. Ингэхдээ баавгай нь уналт, харин бух нь өсөлтийг илэрхийлдэг юм/ Дэлхий дахинаа макро эдийн засаг таагүй байгаа нь ч 2023 онд бухын царайг харахгүй байх таамаглалыг төрүүлж байна.

Дэлхийн зах зээлд шинжээчдийн харж буйгаар криптовалютын ханш хамгийн доод цэгтээ хүрмэгц уг хямрал бухын зах зээлийг эхлүүлнэ хэмээн таамаглаж байгаа. Ингэхийн тулд энэ жил ч крипто салбар мөстлөгийн үедээ оршиж, баавгайн доор амьдрах шаардлагатай болж байгаа юм.

Харин бухын царайг ирэх жилээс харах төлөв байдалтай байна. Учир нь блокчэйны эрин үеийг ирэх жилээс эрчимтэйгээр идэвхжиж эхэлнэ хэмээн харж байгаа бөгөөд дэлхийн макро эдийн засгийн сэргэлт мэдэгдэж эхэлснээр нэн тэргүүнд үйлчилгээ, цахим худалдан авалт, блокчэйн бизнесүүд хөгжинө хэмээн судлаач, шинжээчид үзэж байгаа юм. Товчхондоо эдгээр хэрэглээ нь криптогийн ханшийг тодорхойлно хэмээн таамаглаж байгаа ажээ.

Энэ ердөө бухын зах зээлийн эхлэл бөгөөд криптог ашиглах олон арга замууд бий болсноор мөстлөгийн үе дуусгавар болох юм. Түүгээр ч зогсохгүй энэ жил криптод зохицуулалт хийх жил байх болно хэмээн төсөөлж буй. Дэлгэрүүлбэл, крипто эзэмшигчдийг хамгаалахын зэрэгцээ, нотлох баримт хадгалж, найдвартай аудитын хамтаар олон нийтэд ил тод байлгахад чиглэж байгаа ажээ.

Дэлхийн крипто салбарын мөс бага багаар хайлсан тэр цагт манай улсын крипто салбарт ч зун тохиох юм. Оргил цагтаа 1-1.5 их наяд төгрөг эргэлддэг байсан энэ салбар 300 орчим тэрбум төгрөгийн эргэлттэй болж буураад байгаа билээ. Одоо ч энэхүү тоон үзүүлэлтээс буурсан байхыг үгүйсгэхгүй. Магадгүй манай улсын хувьд хөрөнгийн зах зээл харьцангуй жижиг байдаг нь давуу тал байхыг ч үгүйсгэхгүй. Дэлхий дахинаа крипто салбарын өсөлт ирэх жилийг хүлээх бол манай улсын хувьд макро эдийн засгийн өсөлтөө дагаад бусад гаднын улс орноос урьтаж уг салбарын өсөлт ажиглагдах магадлалтай юм.

Хэдийгээр бидний хувьд одоохондоо шинэхэн зах зээл боловч магадгүй бусад улсаас урьтаж, хэрэглээнд ашигладаг болохыг ч үгүйсгэхгүй билээ. Юутай ч нөхцөл байдал хаашаа эргэхийг харзнах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-14 08:55

ene estoi hurtsdsan asuudal bolson shvv estoi harj l baiy

Зочин
Зочин
2023-01-14 08:58

Энэ угаасаа з##илан шдээ. Үхсэн ацны зах зээл байдаг юм. Пирамидаас илүүдэх юмгүй хог. Ямар ч бат##гаа байхгүй

Зочин
Зочин
2023-01-14 09:13

криптогийн хувьд дэлхий сөнөн нь гээ ч пм л болсондоо хөөрхий

Зочин
Зочин
2023-01-14 09:40

Gamshig2

Зочин
Зочин
2023-01-14 09:40

Estoi hestsuudsen odoo harj l bhaas

Холбоотой мэдээ

Back to top button