Европт түүхэн дэх хамгийн дулаан нэгдүгээр сар тохиож байна

Нэгдүгээр сард Европт урьд хожид байгаагүй дулаарч, хэд хэдэн оронд урьд өмнө байгаагүй дулаан өдрүүд бүртгэгджээ.
Тодруулбал, найман улсад түүхэн дээд үзүүлэлт тэмдэглэгдсэн бол гурван улсад бүс нутгийн хэмжээнд хамгийн дулаан температур тэмдэглэгдсэн байна.
Польшийн Варшав хотод ням гарагт 18.9 хэм (Фаренгейтийн 66 хэм) ажиглагдсан бол жилийн энэ үед дундаж температур Цельсийн 15 градус орчим байдаг Испанийн Бильбао хотод 25.1 градус хүрч дулаарав.
Нидерланд, Лихтенштейн, Литва, Латви, Чех, Польш, Дани, Беларусть нэгдүгээр сарын бүх цаг үеийн хамгийн их дулаан тэмдэглэгдсэн бол Герман, Франц, Украинд бүс нутгийн хэмжээнд хамгийн дулаан цаг агаар бүртгэгджээ.
Өвлийн улиралд ингэж дулаарах нь Альпийн нурууны мөсөн голуудыг хайлуулж, улмаар нийт Европын усан хангамжид сөргөөр нөөлөх вий гэдэгт эрдэмтэн судлаачид санаа зовж байгаа аж.
Арктикийн хүйтэн уур амьсгалын нөлөө Хойд Америкийг дайрснаас Канад, АНУ-д хүчтэй цасан шуурга болж, олон арван хүн осгож нас барлаа. АНУ-ын хойд нутгаар цасан шуургатай, маш их хүйтэрч буй бол төв хэсгээр бороо цас орж, хүйтэн жавартай байна. Өмнөд хэсгийн Техас, Оклахома, Арканзас, Луизиана мужуудад ч хүчтэй аянга цахилгаантай бороо орж, салхи шуургатай байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наранд биеэн шараад л жаргаж буй золигнууд шүү
Ene ued mongoteichuud iisheee l ochij amardag bhdoo
manai baychuud owold ni iishee ochij narand bien sharaad hewtchihdeg bhdaa????????
Saihan l bhdooo
Орост хориг тавьсан биш өөрсдөө хөлдөж үхэх гээд байсан
Бурхан хүртэл Европыг Орос путлерээс өмгөөлж бна.!