Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо Косово, Сербийн харилцааг сайжруулахаар ажиллаж байна

Европын холбоо Косовогийн сербүүдийн байдлыг судалж, асуудлыг зохицуулах талаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ нь сүүлийн үед эрс хурцдаад буй Косово, Сербийн харилцааг сайжруулах чухал нөхцөл болох учиртай юм.

Тиймээс асуудлыг тодорхой болтол аль, аль нь хурц алхам хийхгүй байхыг Европын холбооны Гадаад харилцааны сайд Хосеп Боррелийн төлөөлөгч Набиль Массрали хоёр талд зөвлөсөн байна.

"Бид Косовогийн сербүүд амьдрдаг дүүргүүдэд сүүлийн хэдэн долоо хоногт яг юу болсныг нарийвчлан судална. Дараа нь арга замаа тодорхойлно. Энэ арга замаа Белград, Приштинагийн дараагийн хэлэлцээрийн үеэр танилцуулж, дагаж мөрдөх тохиролцоонд хүрэхийг хичээнэ” гэж тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button