СПОРТ
А.Овечкин ҮХЛ-т 807, 808 дахь гоолоо орууллаа

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон кэпиталз” багийн ахлагч Александр Овечкин “Баффало”-той хийсэн тоглолтод хоёр шайб орууллаа. Энэ нь түүний лигт оруулж буй 807, 808 дахь гоол бөгөөд Уэйн Гретцкиг гүйцэж бүх цагийн үеийн шилдэг болоход 86 шайб л дутуу болов. Агуу канад тоглогч ҮХЛ-т 894 шайб оруулж байсан юм.
Александр Овечкин ҮХЛ-т 1314 тоглолтод орж, 1457 оноо /808 гоол+649 дамжуулалт/ аваад байна. Энэ улиралд тэрээр 40 тоглолтод 47 /28+19/ оноо аваад байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.