Нийгэм мэдээ
Монгол компанийн боловсруулсан ноосыг Zara, Hugoboss брэндүүд ашиглаж байна

"Файнноос" ХХК хонь, тэмээний ноосыг боловсруулж, экспортод гаргаж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг тус компани жилдээ 1000 хүртэлх тонн ноос угааж, цэвэрлэж, самнаж савлан 20 гаруй жил экспорт хийжээ.
Ингэхдээ ОХУ, Герман, Латви, Литва, Итали зэрэг улс руу гаргаж, дэлхийн алдартай Zara, Hugoboss брэндүүд эдний ноосоор пальто, хүрмээ урлаж, ОХУ сурагчдын дүрэмт хувцас хийдэг аж.
Байнгын 200, улирлын чанартай 100 ажлын байр бий болгодог “Файнноос" ОХУ, Казахстан улсад сургууль төгссөн, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдийг урьж, ажилчдаа сургадаг юм байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.