Гадаад мэдээДЭЛХИЙ
Касым Жомарт Токаев Засгийн газартаа “цэвэрлэгээ” хийлээ

Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өчигдөр зарлиг гаргаж Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийн, хэд, хэдэн сайдыг нэгэн зэрэг чөлөөлж, орных нь хүмүүсийг томилсон байна.
Тодруулбал, Ерөнхий сайдын орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Галимжан Койшибаевыг, Экологи, геологи, байгалийн баялгийн сайдаар Зульфия Сулеймоновыг, Аж үйлдвэр, дэд бүтэц, хөгжлийн сайдаар Марат Карабаевыг, Гэгээрлийн сайдаар Гани Бейсембаев, Соёл урлаг, спортын сайдаар Асхат Ораловыг, Хууль зүйн сайдаар Азамат Ескараевыг томилсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.