Гадаад мэдээДЭЛХИЙ

Марвелын од Реннер ослын дараах анхны зургаа хуваалцлаа

Марвелын од Жереми Реннер шинэ он солигдох өдөр цас ханзлагч машин жолоодсоны улмаас осолдож, яаралтай мэс ажилбарт орсон билээ. Мэс ажилбараас хойш түүний биеийн байдал сайнгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдсан юм. Тэгвэл энэ явдлаас хойших анхны зургаа олон нийтэд дэлгэсэн байна. Зургийн тайлбартаа "Эелдэг үгс бүрд талархъя" гэжээ.

Инстаграм хуудастаа нүүрээ хөхрүүлсэн сэлфигээ хуваалцсан Реннер "Сайн үгс хэлсэнд баярлалаа. Би одоогоор бичих боломжгүй байна. Гэхдээ та бүхэнд хайртайгаа дамжуулъя" гэв.

An image posted to Renner's Instagram account shows the actor in what appears to be a hospital bed with facial injuries.

Реннерийн хэвлэлийн төлөөлөгч Саманта Маст түүний эрүүл мэндийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Реннер Невада муж дахь гэрийнхээ ойролцоо байсан бөгөөд замын цас цэвэрлэж байхдаа осолд өртсөн. Тэр үед гэр бүлийнхэн нь түүнтэй хамт байсан. Түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт байгаа" гэжээ.

Өдгөө 51 настай жүжигчнийг бэртлийн улмаас хоёр ч удаа хагалгаанд орсон хэмээн жүжигчний ойрын эх сурвалж CNN агентлагт ярьсан байна.

Реннер замын цас цэвэрлэх машин жолоодсон шалтгаан нь хөршүүддээ зам гаргаж өгч байсантай холбоотой гэжээ. Мөн тус зам нь хувийх учраас мужаас засвар хийдэггүйн дээр хувиараа цас цэвэрлэх машин ажиллуулах боломжтой аж.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button