Top StoriesУЛС ТӨР

Стратегийн ордуудыг ӨНГӨЛЖ, Монголыг "Дараагийн Катар" болгох амлалтаа биелүүлэхийг шаардъя

-Ерөнхийлөгчийн амлалт ба сонгуулиас өмнө “Салхит”-ын хоёрдугаар ангийг хийх шаардлага-

2023 оны босгон дээр ард түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Байгалийн баялгаас шууд хувь хүртэх боломжийг иргэдэдээ олгоно” гэж амалсан билээ. “Өр тэглэнэ” энэ тэр гэж попроогүйд нь баярлавч, амалснаа ирэх сонгуулийн пи ар болголгүй, сонгуулиас наана хэрэгжүүлж үр дүн гаргахыг шаардах учир байна. Яагаад гэвэл, иргэд өмнө нь олон удаа молигодуулж, хаширчихсан юм.  

Улсаа “Дараагийн Катар болгоно” гэж амалж байх /2007 он/ үед нь төрсөн хүүхдүүд 16 хүрч, иргэний үнэмлэх авах гэж байхад аав ээж нь ядуу хэвээрээ.

Гэтэл ийм байдалд оруулсан эрх баригчид нь хэвээрээ байна. Ард түмнийг хуурсныхаа төлөө аль хэдийнэ огцорч зайлсан байх ёстой атал эрх мэдэлтэй байгаа нь гажуудал. Гадна дотны цөөн бизнесүүд “Стратегийн орд” буюу улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, ард түмний өмчийг идэж ашиглаад дуусгаж байна.

Энэ алдаагаа эрх баригчид яг одоо засах ёстой. Ингэхдээ дахин дөрвөн жил төр барих эрхээр солих гэлгүй, сонгуулиас өмнө амжиж амлалтаа биелүүлэх зайлшгүй үүрэгтэй.

Монголд л тохирох заль буюу эрх баригчдын хэрэгжүүлсэн “Азийн Катар” хэмээх луйвар     

Монгол Улс уул уурхайн баялгаа ашиглаж хөгжих үзэл баримтлал анх гарсны дараа эрх баригчид “Стратегийн орд газар”-ын жагсаалт баталж, “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан билээ. Улмаар “Стратегийн орд” гэх нэр томъёо гаргаад 15 ордыг бүртгэж, араас нь 39-ийг нэмж оруулахаар хавсралт баталсан байдаг.

Тэрхүү Стратегийн ордын жагсаалтад багтсан ордуудын 34-51 хувийн хувьцаа “Эрдэнэс Монгол”-д цугларч, тэндээс монголчууд хувь эзэмшиж ногдол ашиг хүртэх замаар “Дараагийн Катар болно” гэж ард түмэнд сурталчилж байлаа.

Стратегийн ордод төсвийн хөрөнгөөр хай­гуул хийж, нөөцийг нь тог­тоосон орд газруудыг оруулсан бо­лохоор энэ бүрэн боломжтой сайхан санаа байв.

2008, 2012 онд намууд яг энэ бодлогыг ажил хэрэг болгоно гэж амлан сонгуульд орж, санасандаа хүрцгээсэн байдаг. Гэтэл дараа нь МАК дотоодын компани байтлаа “Айвенхоу майнз”, “Рио Тинто” шиг харь зан гаргаж, “Төр хувь эзэмшинэ гэвэл 350 сая ам.доллар төл” гэж шантаажилсаар “Цагаан суварга”-ын ордыг Стартегийн ордын жагсаалтаас гаргаж авсан юм.

Эрх баригчид энэ шийдвэрийг гаргаснаар 2008, 2012 оны сонгуульд боловсруулж орсон мөрийн хөтөлбөр, амлалтаа үндсээр нь зөрчсөн.      

Оюутолгой дээр манайхан өөрсдөө мөнгөө гаргаж хайгуул хийгээгүй болохоор 34 хувиа худалдаж ава­хаас өөр аргагүй болсон. Гэ­сэн ч оруулах ёстой хувиа “Рио Тинто”-гоор даалгахаар тохи­ролц­сон учраас ямар ч байсан ху­виа эзэмших бололцоо нь бүрд­сэн.

Гэтэл хэдхэн жи­лийн дараа Цагаан суваргыг гаргасан төдийгүй, 180 хэм эргэж, “Төр уул уурхайгаас болж өгвөл хувь эзэмшихгүй байх” талаар ярих болсон. Энэ завсарт Хавсралтад багтсан 39 битгий хэл, жагсаалтад орсон 15 ордын талаас илүү нь дотоод гадаадын ААН-ийн 100 хувийн эзэмшилд оччихжээ. Өөрөөр хэлбэл, “Стратегийн орд” буюу ард түмний өмч гэж үгүй болж, эрх баригчдын амлалт худлаа болсон байна.  

Тиймээс “Дараагийн Катар” гэдэг нэр томъёо бодож олж, иргэдээ утопи мөрөөдөлд оруулан төрийн эрхийг авсан үйлдлээ “Төрийн эрхийг хууль бусаар авсан” луйвар болгохгүйн тулд одоогийн эрх баригчид иргэдээ баялгийнхаа эзэн нь байлгах шийдлийг 2024 оны сонгуулиас өмнө олж, бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай.   

Чадахгүй бол “Өмнө нь бид худ­лаа ярьж байсан юм аа” гэх юм уу “Бид хийх гээд чад­сангүй” гэж буруугаа хү­лээн зөвшөөрөөд ард түмнээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Төрийн эрх гарт нь байдаг гэдэг үнэн бол ард түмэн сонголтоо хийгээд цаашаа явах нэг зам байна. Ард иргэд ядаж л хий хоосон юмны араас явахгүй, нүд нь нээлттэй байх эрхийг эдлэх ёстой.

Ирэх хоёр жилд эрх баригчдаас юу хүлээх ёстой вэ

Юуны түрүүнд, хоосон бичилт хийж байгаа нэрийн дансыг мөнгөжүүлж, нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх. Стратегийн ордыг цэгцэлж, эхнээс нь даруй эргэлтэд оруулснаар үүнд шаардагдах эх үүсвэрийг олж болно. Тавантолгой гэж аманд багтахгүй том чихэр долоолголгүй, жижгээс нь эхлээд эргэлтэд оруулж болно.

Төр заавал хувь эзэмших ч  шаардлагагүй. Шударга тохироод, татвараа яс аваад явж болно. Энэ тал дээр олон шийдлүүд байгаа. Хамгийн гол нь сонгуулиас өмнө бодит ажил хийж, үр шимийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Хамгийн тохиромжтой арга нь “Салхит”-ын хоёрдугаар ангийг хийх. Нэгдүгээр ангийн ашгийг тэтгэврийнхэн хүртсэн.

Харин хоёрдугаар ангийнх нь үр шим бүх нийтийнх байх учиртай. Ийм байлгах хамгийн боломжит хувилбар нь нэрийн дансыг мөнгөжүүлж, амьдралын баталгаа болгох явдал юм.

“Популизм хийлээ” гэж шүүмжлэх шалтгаан энд байхгүй, зээл тэглэх, бэлэн мөнгө өгөх талаар энд огт бичээгүй. Нэрийн дансандаа бэлэн мөнгөтэй, тэрийгээ баталгаа болгоод ипотектээ хамрагдчихдаг, амьдралаа шийддэг, хүүг нь авч ашигладаг, үр хүүхэддээ өвлүүлээд сэтгэл амар нүд аньдаг байх боломжийг бүрдүүлэх асуудлыг ярьж байгаа юм.  

ҮАБЗ-ийн өмнөх гишүүд гар нийлж ажиллан “Салхит”-ыг амжилттай хэрэгжүүлсэн. Одоогийн гишүүд хэр гар нийлэхийг одоо л харах цаг.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-05 08:38

Odooo l ng hun shg bodoj setgedeg bolj unen bol

Зочин
Зочин
2023-01-05 08:39

Болтугай болтугай харж л байя

Зочин
Зочин
2023-01-05 08:39

Waaaaa geheeen dari eh min odooo l ng tolgoi ni tsoorch ireeduigee bodoh ni

Зочин
Зочин
2023-01-05 08:57

Anjilt amjilt

Зочин
Зочин
2023-01-05 08:58

Хийж бүтээж ажил болгож ажилласны чинь дараагаар л итгэе

Zochin
Zochin
2023-01-05 08:59

Ард иргэдээ хуурч хандгүй эрх баригч нар дахин хуурах нь юу ч биш болоод байна. Зөвлөлдөх уулз##т нэртэй зохиомол зүйл хийгээд Үндсэн хуулийн өөхчлөлтийг хийж баялгийн хуваарил##тыг дахин хийх нь эцсийн зорилго. Харийн хуулийг хуулан авчирсанаар бол Монгол улс ##ь хэдийн нь Катар болсон. Монгол хүн, монгол ахуй нь өөрөө маш онцлогтой дахин давтагдашгүй түүхийн хөгжлийг туулсан ард түмэн. Түүнд тохирсон үндэсний хууль хэрэгтэй юм. Тэгвэл хөрсөндөө бууна.

Зочин
Зочин
2023-01-05 09:17

Лхагважавын нэрэлсэн хулгайч байна

Зочин
Зочин
2023-01-05 09:18

Өөрсдөө идэж уухаа бодоод байх юм, Катар шиг, Синга шиг болгоод өгөөч ээ, яацан улсууд юэ....

Зочин
Зочин
2023-01-05 09:36

Амжилт

ЗочинХэн
ЗочинХэн
2023-01-05 10:18

ээ идэж ууж ханаж цадахыг нь хүлээгээд байв## мөддөө Катар болохгүй байдаг байгаа шүү

Зочин
Зочин
2023-01-05 10:32

МАН нам гэх хулгайч луйварчдын бүлэглэлийг үндсээр нь устгаж үгүй болгож, ард түмэн өөрсдөө засгийн эрхийг барьж, ард түмний сонгосон хүмүүс засгийн газар, хууль шүүхдээ орж ажилласан тохиолдолд л бид Катарчууд шиг сайхан амьдрах болно.

Магсар
Магсар
2023-01-06 13:55
Reply to  Зочин

ерөөсөө л АН-г хоёуланг нь сонгоёоо.Өөрөөр хэлбэл хоёр АН-н 4 енбд-г эхний ээлжинд,дараа нь С.Эрдэнэ,Х.Баттулга Элбгдорж Батүүл с##га өвөөг,Сосорбарам авгайг,мэдээж гурилнаас нь с##гаад тэргэн дээр түрээд очвол ард түмэн гарцаагүй сонгоно.Урагшаа АН-н нохдууд

Зочин
Зочин
2023-01-05 10:44

Хэрэв өнөөдөр Монголыг Катар шиг хөгжилтэй болгох тухай ярьж байгаа бол юуны түрүүнд төрд шург##сан Хулгайчидаа цэвэрлэх хоёрт Үндсэн хуулиндаа өөрчлөлт өруулах 1997 онд батлагдсан Ашигт м##тм##ын тухай хууль мөн Монгол банкны тухай хууль Хөрөнгө оруул##тын тухай хууль Арилжааны банкны тухай хууль дараа нь Монголд дахь Үндэсттэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдийн гар хөл ОУВС хөөж явуулах тэгж байж тэр яриад байгаа Катарын тухай цухас дурьдаж болох юм

Уншигч
Уншигч
2023-01-05 10:47

С##хитаас одоо мөнгө гарахгүй ээ, өр шир, ##дагд## л гарах болно. Мөнгөний хувь хэмжээ нь бодсон шиг арвин байгаагүй, олборлох хэцүү болих хэцүү ацан ш##аанд орсон шүү. Илүү их зардлаар багахаан л ашиг олох боломжтой юм билээ. Тараах цацах, тэглэх ямар ч боломжгүй болсон.

Зочин
Зочин
2023-01-05 10:47

энэ бол Монголын улс төрчдын ээлжит башир арга АН МАН нийлсэн 32 жилийн холион бантан хутгаснаа цайруулах гэсэн арга

Зочин
Зочин
2023-01-05 10:55

энэ дээр байгаа хэдэн тэнэгүүд яг л сармагчин шиг айшилж байх шив нэг бол Америк шиг хөгжинө гээд л дараа дараагаар нь Япон шиг Сингапур шиг Норвег шиг Швейцар шиг гээд л ээлж дара##лан 30 жил унгас ##длаа өнөөдөр чухам юу хожив оо Үхэрүүдээ

Зочин
Зочин
2023-01-05 11:37

Ene zasgiin gazar chadna gedegt itgeltei baigaa shd

Зочин
Зочин
2023-01-05 16:12

өөрсдийн улс орны онцлогт тохируулж ##иваа үйл ажиллагааг хэрэгжүүлнэ шд юун азийн катар

Зочин
Зочин
2023-01-05 16:29

zaaa uls ulsiin ontslog gj baina yuun zorgooro ym yridag ym

Зочин
Зочин
2023-01-05 18:38

Ха ха энэ мэт хулгайч луйварчид байсан цагт энэ улс өөдлөхгүй

Магсар
Магсар
2023-01-06 14:05
Reply to  Зочин

прокурор,шүүгч нарыг сольж болдоггүй юм бол нь яршиг зүгээр буудчихъяаа.Олон хүн биш шүүдээ Ойролцоогоор 20 хүн буудуулна.Очирбат,Баавар Батбаяр,Данжаад Ганболд,Өмхий хүрэн Дорлигжав,Ашигласан кондом Гончигдорж гэх мэтийг эхлээд.Харин Элбэгдорж,Баттулга Баярцогт нарыг ##тан сумаар шагнах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button