Гадаад мэдээДЭЛХИЙ
Франц улс бэлгэвчийг үнэ төлбөргүй болголоо

Франц улс 26 ба түүнээс доош насны иргэддээ бэлгэвчийг үнэ төлбөргүй болгожээ. Ингэснээр тус улсын Засгийн газраас дотооддоо бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, тохиолдлыг бууруулна хэмээн үзэж байгаа аж.
Бэлгэвч болон жирэмслэлтээс хамгаалах эмийг 26-аас доош насны иргэдэд үнэ төлбөргүй олгох шийдвэрийг ерөнхийлөгч Макрон өнгөрөгч сарын эхээр танилцуулсан юм. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Засгийн газрын хувьд шийдвэрийг гаргахдаа анх 18-25 насныхан хэмээн зааж байв. Гэвч эцэст нь насны хязгаарыг 26 болгосон билээ. Шийдвэрийн хүрээнд 26 болон түүнээс дээш насны франц иргэд эмчийн заавраар бэлгэвч худалдан авсан тохиолдол бүрдээ нөхөн төлбөр авах боломжтой болсныг “Fox news” мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.