Энтертайнмент
“Ромео, Жульетта”-ын жүжигчид “Paramount Pictures”-ээс 500 сая ам.доллар нэхэмжлэв

1968 онд бүтээгдсэн “Ромео, Жульетта хоёр” киноны гол дүрд тоглосон жүжигчид “Хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан” гэдэг шалтгаанаар “Paramount Pictures” компаниас 500 сая ам.доллар нэхэмжилжээ.
Киног бүтээж байх үед гол дүрийн жүжигчид болох Леонард Уайтинга, Оливия Хасси нар 16, 15 настай байсан аж. Кино компанийн хувьд тухайн үед зарим зураг авалтыг илүү хөнгөнөөр хийж болох байтал нүцгэлэхийг шаардаж, сэтгэл санааны хүнд байдалд оруулсан гэнэ. Энэ үедээ хэрвээ нүцгэлбэл жүжигчний ирээдүйн замналд чинь хэрэгтэй гэх мэтээр ухуулж байжээ.

Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ жүжигчид ялбал үүнтэй ижил маш олон хэрэг сөхөгдөх магадлалтай юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.