Нийгэм мэдээ

Хөвсгөл нуурт живсэн пургоныг татаж гаргалаа

Энэ сарын 3-нд Хөвсгөл нуур дээгүүр явж байсан “УАЗ” загварын гурван зорчигчтой автомашин нуур руу цөмрөн орж нэг иргэн амиа алдан, хоёр нь эсэн мэнд гарсан.

Тухайн өдөр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид нуурын эргээс 32 метрийн зайд цөмөрсөн автомашинд осолдсон нэрвэгчийг шумбалт хийж цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Харин усанд живсэн автомашиныг таван метрийн гүнээс татан гаргасан байна.

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-01-05 10:52

Өмнөх машинуудыг яаж гаргах вэ гэж байхад нэмээд живүүлээд байдаг ямар хариуцлагагүй м##чид вэ, учирсан хохирол, зард## мөнгийг нь заав## төлүүлж байх ёстой, эдийн засагтай нь л ярихгүй бол хариуцлага гэж хаана ч байхгүй болж.

Холбоотой мэдээ

Back to top button