Нийгэм мэдээ

Аймгуудаар явж тэрбум төгрөгийн эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа

2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 60 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан У гэгч нь Д, Б, М, С нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн, айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэлүүдийг хулгайлж байжээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ ченжүүдэд борлуулж байсныг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураажээ.

Дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогоо хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж мөнгө угаах замаар СХД-ийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болохыг нь тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-05 13:20

Нүүрсний хулгайчуудтай харьцуулахад хамаагүй жул юмаа. Зүгээр хэдэн цаасаар торгоод явуул. Хэдэн их наядаар нь ########## хүмүүс юуч болоогүй байж л байна ш дээ.

Irgenirgen
Irgenirgen
2023-01-05 13:41

Maш хатуу шийтгэ ажил хийхийн оронд ингэж даварч явдаг жинхэн тэнэгууд байна.

Баяраа
Баяраа
2023-01-05 14:36

Одоо ордон дотор дэргэдээ байгаа хулгайчдыг бариач.

Зочин
Зочин
2023-01-18 11:32

Хулгайчдын гарыг таслав## таарна. Шоронд хий дэмий хооллоод хорьж байхаар. Гар мухар хүн дахиж хулгай хийхгүй, хулгайч байж гэж бүх хүн хараад мэднэ.

Зочин
Зочин
2023-01-23 14:01
Reply to  Зочин

Монгол төрд хулгай хэдэн зуун тэр бумаар
Яригдаж бна энэ ард түмнийхээ боломжийг
Төрд гарсан үе үеийн төрчид хулгай хийж бсан
Бна энэ хүмүүсийн хөрөнгийг нийгэмчилж
Хурааж авахад улс орон ард түмэн ядуур##аас гарахаар бна төрдөх хулгайчууд хууль бус мөнгө ,хөрөнгө
Амь тэмцэн хамга##ж ард түмэний эрх ашгийг хөсөр хаяж хуулийн дарамт шах##т үзүүлж
,дарамт##ж бна ард түмэн бид энэ нийгмийн гажуудсан огтолцоог өөрчлөх гэж амь хайргүй тэмцэж бна

Холбоотой мэдээ

Back to top button