БНСУ нэг жилд “урлагийн экспорт”-оор Монгол улсын ДНБ-ээс илүү валют олжээ

БНСУ “урлагийн экспорт”-оор 2021 онд 12.4 тэрбум ам.доллар олжээ. Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын яам нь энэ талаар мэдээллээ. Энэ нь Монгол мөнгөөр 50 шахам их наяд төгрөг бөгөөд нийт дүнгээрээ манай улсын нэг жилийн ДНБ-ээс илүү байгаа юм.
Тус улс урлагийн экспортоор 2020 онд 11.9 тэрбум ам.доллар олсон бол нэг жилд 4.4 хувиар өсгөсөн байна.
“Урлагийн экспорт” гэдэгт зохиогчийн эрхээр баталгаажсан контент /хөгжим, видео тоглоом, кино, хүүхэлдэйн кино, комикс, зар сурталчилгаа, радио, телевизийн нэвтрүүлэг гэх мэт/-ыг хэлдэг. Цар тахлын үед өсөлттэй байсан хэдхэн бизнесийн нэг болох урлагийн экспортын салбарт ач холбогдол өгч ажилласнаар тус улс эдийн засагтаа том хувь нэмэр оруулсан байна. Ирэх жилүүдэд ч энэ байдлаа хадгалж, их мөнгө олж улсдаа туслах нь үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг мөн гэж салбарын сайд Пак Бо Гюн оны жлаа дүгнэсэн мэдэгдэлдээ онцолжээ.
Соёл урлагийн экспорт өнгөрсөн жилүүдэд гэр ахйн цахилгаан хэрэгсэл (8.6 тэрбум ам.доллар), автомашины аккумлятор (8.6 тэрбум ам.доллар)-ын экспортыг гүйцэж түрүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.