Гадаад мэдээДЭЛХИЙ

Ганцмод боомтоор нэвтрүүлсэн ачаа бараа хоёр дахин өсжээ

Монголын Гашуун сухайт боомттой харалдаа оршдог БНХАУ-ын Ганцмод боомтоор өнгөрсөн онд 19 сая тонн ачаа бараа нэвтэрчээ. Энэ нь 2021 оныхоос даруй 2.44 дахин өссөн дүн гэнэ. Ганц мод боомтыг хамаардаг засаг захиргааны нэгж болох Баяннуур хотын захиргаа энэ талаар мэдээллээ.  

19 сая тонн ачааны 18 сая гаруй тонн нь нүүрс, үлдсэн 257 000 гаруй тонн нь бусад төрлийн ачаа бараа байжээ. Бусад төрлийн ачаа барааны хэмжээ өнгөрсөн жилийнхээс 74 хувиар өссөн байна.  

Цар тахлаас болж өнгөрсөн жил нэвртрүүлэх ачаа барааны хэмжээ эрс буурсан ч ухаалаг бодлого хэрэгжүүлсний дүнд энэ жил нэмэгдүүүлж чадсан гэсэн байна. Мөн 2009 онд өдөрт 400 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай байсан бол одоо 3500 болж өссөн гэж онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button