Тендер: Зүүн Азийн наадмын хувцас, спортын байгууламжийн зураг төсөлд 188 саяыг төсөвлөжээ

Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооноос 38,435,000 төгрөгийн үнэ бүхий тендер зарлажээ. Уг тендер нь “Наадмын сайн дурын ажилтан, шүүгч, зохион байгуулалтын ажилтны хувцасны загвар дизайн хийцлэл”-ийг л гаргах юм байна.
Мөн тус мөнгийг нийслэлийн төсвөөс гаргана хэмээн тусгасан байгаа юм. Тус хорооноос “Тэмцээн болох байгууламжийн зураг төсөл” боловсруулахаар 150 сая төгрөгийн тендер зарласан байна. Энэхүү өртгийг мөн л нийслэлийн төсвөөс гаргана хэмээн тендертээ тусгаж өгсөн байна.

Уг хоёр тендерийг 2023 оны нэгдүгээр р сарын 10 -ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны нэгдүгээр сарын 10 -ны өдрийн 09 цаг 30 минут- т зохион байгуулах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.