ШХАБ Украины асуудалд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэв

ШХАБ-ын гишүүн улсууд Украины асуудлыг дипломат арга замаар зохицуулах асуудалд оролцож, хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Чан Мин өнөөдөр /I.05/ энэ талаар мэдэгдлээ.
"ШХАБ эхэлсэн цагаас нь хойш л Украины асуудалд анхаарал хандуулж, ажиглаж ирсэн. Цаашид талуудыг зуучилж, дипломат арга замаар зохицуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахад бэлэн" гэж тэрбээр РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мөн “ШХАБ-ын гишүүн улсууд Украйны асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, хүмүүнлэгийн хямралыг даван туулахад таатай нөхцөл бүрдүүлэхэд туслахад бэлэн байна” гэж онцолжээ.
ШХАБ-д ОХУ, Казахстан, Киргизстан, Хятад, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан улсууд жинхэнэ гишүүн, Афганистан, Беларусь, Иран, Монгол улс ажиглагч гишүүн, Азербайжан, Армен, Камбож, Балба, Турк, Шри Ланка улсууд яриа хэлэлцээний түнш гэсэн статустай явдаг юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зелинський энэ асуудлаар хамгийн сүүлд “Улс орнууд хэлэлцээрийн ширээний ард суухыг санал болгож байгаа ч ямар ч утгагүй” гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд Киев 10-р сарын 4-нд Москватай харилцахаас албан ёсоор татгалзаад байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УКРАЙНЫ ГАЗАР НУТГААС ######АХ ХЭРЭГТЭЙ. ДАЙНЫ ТӨЛБӨРӨӨ БҮРЭН ТӨЛЖ ДУУСГА. ЦӨМИЙН ЗЭВСГЭЭ ОРОСУУД ХУРААЛГА, ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ГААГИЙН ШҮҮХЭД ӨГ