Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

2022 онд нээсэн харийн гарагийн нээлтүүд

Шинжлэх ухааны ололт амжилтууд нэмэгдэж, эрдэмтэд сонирхолтой шинэ нээлтүүдийг хийсээр байна.

-Нээн илрүүлсэн харь гарагийн тоо 5000-д хүрэв-

Харь гарагийг нээн илрүүлсний дараа 30 жилийн хугацаанд батлагдсан харь гарагийн ертөнцийн тоо 5000-д хүрсэн байна. Эрдэмтэд гуравдугаар сард НАСА-гийн "Exoplanet" архивт тэмдэглэл үлдээжээ.

Тус архивын шинжлэх ухааны ахлагч Жесси Кристиансен Калифорнийн технологийн хүрээлэнгийн вебсайтад "Мэдэгдсэн 5000 экзопланетын 4900 нь биднээс хэдэн мянган гэрлийн жилийн зайд байрладаг" гэв.

Мөн тэрбээр "Бид галактикийн төвөөс 30 мянган гэрлийн жилийн зайд оршдог гэж бодохоор 100-200 тэрбум орчим бидний олж илрүүлээгүй галактик байгаа гэж бодоход л сэтгэл хөдөлгөм" хэмээжээ.

-Хагас чулуулаг, хагас уснаас бүрдсэн шинэ төрлийн гараг-

Өнгөрсөн оны есдүгээр сард одон орон судлаачид шинэ төрлийн гараг нээснээ зарласан. Тодруулбал, шингэн эсвэл мөс хэлбэрээр хагас чулуулаг, хагас уснаас бүрдсэн гарагууд нь орчлон ертөнцийн хамгийн түгээмэл оддыг тойрон эргэлддэг болохыг тогтоожээ.

Уг олдвор нь сансар огторгуйд амьдрал хайхад ихээхэн үр дагавартай байж магадгүй гэж судлаачид үзсэн юм. Тус гарагийг Улаан одой хэмээн нэрлээд буй. Орчлон ертөнцийн оддын популяцын 70 гаруй хувийг эзэлдэг оддын хамгийн түгээмэл төрөл билээ.

Астрофизикчид НАСА-гийн "Transiting Exoplanet Survey" хиймэл дагуулаас улаан одойг ажиглаж, судалж байгаа ажээ.

Судлаачид энэ төрлийн гарагууд мөсөн материалаас үүссэн бөгөөд оддоос хол, гадаргын температур хөлдөж байгаа "мөсний шугам"-ын дэргэд үүссэн байх магадлалтай хэмээн үзсэн байна. Канарын арлуудын астрофизикч, судалгааны хамтран зохиогч Энрик Палле "Ус нь чулуулагтай холилдсон бололтой" гэх мэдээллийг өгчээ.

-Бархасбадийн хэмжээтэй нууц гараг-

Одон орон судлаачид болон эрдэмтэд хамтарч судалгаа хийснээр Бархасбадийн хэмжээтэй нууцлаг гарагийг нээжээ. Тэдний тойрог замын тооцоолол зөв бол ирэх хоёрдугаар сард дахин харах боломжтой аж.

TOI-2180b нэртэй уг гараг дэлхийгээс харьцангуй ойрхон, 379 гэрлийн жилийн зайд оршдог байна. Тус гараг Бархасбадьтай ижил диаметртэй боловч масс нь гурав дахин их ажээ. Үүнээс нь Бархасбадь гарагаас өөр байдлаар үүссэнийг нь харуулж буй.

Мөн орбитоо бүтэн тойрч дуусахад 261 хоног зарцуулдаг байна. Тус гарагийн температур ихэд өвөрмөц. Тодруулбал, 170 фаранхейт буюу цельсийн 77 градус юм байна. Энэ нь Бархасбадь болон Санчир гарагаас илүү дулаан боловч бусад том гарагуудтай харьцуулахад нэлээд хүйтэн үзүүлэлт ажээ.

Температурын ялгаа нь нууц хэвээр байгаа ч НАСА-гийн саяхан хөөргөөн Жеймс Уэбб сансрын дуран гэх мэт бусад ажиглалтын газруудыг судалгааг ашиглаж, судлах боломжтой аж.

-Харийн гараг Халк-

Шинээр илрүүлсэн галын дөлтэй "супер Дэлхий" бол урьд өмнө илрүүлсэн хамгийн том гарагуудын нэг. TOI-1075b хэмээн нэрлэсэн гарагийг НАСА-гийн "Transiting Exoplanet Survey Satellite /TESS/" сансрын хөлөг илрүүлсэн байна.

Энэ гараг дэлхийгээс 200 гэрлийн жилийн зайд орших эх одтой, улаан улбар шар өнгийн жижиг одтой ойр оршдог тул 1922 фарангейтийн, цельсийн 1050 градусын хэт халсан гадаргуутай ажээ.

Тус гараг орбитын замаа туулж дуусахад 14.5 цагийг зарцуулдаг байна. Манай дэлхийгээс том чулуулаг гараг ажээ. Энэхүү гараг нь дэлхийн масаас 10 дахин их юм.

-Харь гарагийн эрсдэлт тавилан-

Энэ жил одон орон судлаачид мөхөж буй оддынх нь ойролцоо аюулт гурван шинэ гараг байгааг илрүүлжээ.

TOI-2337b, TOI-4329b, TOI-2669b гэж нэрлэгддэг гурван ертөнц нь Бархасбадь гарагаас 0.5-1.7 дахин их масстай хийн аварга том ертөнц юм. Тэдгээр нь үхэж буй том эсвэл аварга оддын эргэн тойронд хамгийн богино тойрог замтай гарагууд ажээ.

Уг од амьдралынхаа сүүлийн аравны нэг хэсэгт орохдоо ойр орчмын гарагуудыг өөртөө татах магадлалтай. Дээрх гарагуудын тойрог замыг өөрчлөх нь эргээд тэдний гарагийн системийг бүхэлд нь тогтворгүй болгож, бие биедээ ойртох тусам дэлхийг мөргөлдөхөд хүрэгж болзошгүй ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-06 09:14

Хар гарагийн нээлт гэж бичих байлгүй дээ.
Гарчиг аа ##даж бичих юм

Холбоотой мэдээ

Back to top button