Нийгэм мэдээ

БХЯ: Есөн алба хаагч хумхаан халдвар авч, нэг нь нас барсан

Энхийг сахиулагч хумхаа өвчний халдвар авсантай холбоотой асуудлаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нарын албаныхан тайлбар хийлээ.

Тодруулбал, "Манай есөн албан хаагч маларигаар оношлогдсоноос долоо нь эдгэж, эмнэлгээс гарсан. Харин нэг албан хаагч маларийн хүндрэлээс давхар эрхтэн системийн дутагдлаар харамсалтай нь нас барсан. Нэг албан хаагч нэн хүнд байдалтай эмчилгээг үргэлжлүүлж байна" гэлээ.

Мөн, "Хумхаа өвчин шумуулнаас хүнд дамждаг. Африкийн бүхий л орнууд шумуулын халдварт өвчтэй байдаг ба 10 шумуулын нэг нь хумхаа буюу малари өвчний халдвар дамжуулдаг гэсэн судалгаа бий. Манай алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явахаас өмнө буюу ирснээс хойш малари өвчнөөс сэргийлэх эмийг 14 хоногийн хугацаанд уудаг. 

Батальон хүлээн авахад 10 хүн малари өвчний халдвар авсан байсан. Цэргийн төв эмнэлэг 100 хувь эмчилсэн. Малари өвчнөөс сэргийлэх вакцин гэж байдаггүй. Малари өвчин хүнээс хүнд халдахгүй. Зөвхөн шумуулнаас хүнд халдана.

Маларийн шинжилгээг гурван удаа хийж, эрүүл гэж баталсны дараа эмнэлгээс гаргадаг. Эмнэлгээс гарснаас хойш 14 хоног тутамд шинжилгээ хийдэг. Маларигаас сэргийлэх эмийг долоо хоногт тутамд сэргийлэх эм уудаг. Эмээ таслалгүй уусан хүн хөнгөн өвддөг. Малари нь цусны улаан эсийг гэмтээдэг, элэгний эсэд нөлөөлж элэг болон хавсарсан бөөрний дутагдалд оруулдаг" гэсэн мэдээлэл өглөө.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Suhee
Suhee
2023-01-05 15:36

ЭНЭ МУУ 76 ААГ ТИЙШ НЬ явуулах юмсан харсан гэсэн тэндээ ясаа тавиасаа

Зочин
Зочин
2023-01-05 17:38

Намсрайн Гантөмөр жуба хотод шөнө шумууланд жагсаагаад байсан Заяат бас яг ид бужигнаж байх үеэр жагсаагаад байсан гэсэн

Зочин
Зочин
2023-01-06 09:48

Энэ хүн ###### долоогч доо юу ч хийхгүй

Холбоотой мэдээ

Back to top button