Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Зуднаас зугтагсад

Х.Баттулга ба Ө.Шижир

Ердөө хоёр оны өмнө Монгол Улсын төрийн тэргүүний хувиар ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж суусан Х.Баттулга энэ жил эх орноосоо “зугтсан” маягтайгаар гаднын оронд оноо угтав. Алга хөрвүүлэхийн төдийд өөрчлөгдөх амьдралын энэ урсгал Х.Баттулгын хувьд бас л сонин мэдрэмж өгөө биз ээ. Нэгэн цагт эрх мэдэл бүгдээр гарт нь оршиж, нөгөө цагт нь түүнээс хүн бүр нүүр буруулах. Ийм орчил Х.Баттулгад ээлжлэн иржээ.

Эдүгээ төрийн хамгаалалттай яваа Х.Баттулгыг “Эх орноосоо зугтлаа” гэсэн мэдээлэл тарахад “Ердөө тав хоноод л ирнэ” гэж байв. Гэвч хагас сарын дараа ч тэр ирээгүй л байна. БНСУ-д төрийн хамгаалалтаа үлдээгээд, багийнхнаа Сингапурт дуудсан гэх мэдээлэл бий.

Мөн түүнийг насан багаасаа дагасан Ө.Шижир бас БНСУ-д “босс”-тойгоо уулзахаар очсон гэгдэж буй. Х.Баттулгын үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан “чамбай”-хан залуу хөлбөмбөгийн ДАШТ-ийг дуусгалгүй, эх орондоо өнөө маргааш үгүй ирнэ гэх агуулгаар нүүр хуудастаа мэдэгдэл бичсэнээс хойш бас л их уджээ. Тэр ирээгүй л байна.

Ц.Элбэгдорж

Нэгэн цагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бас л ингэж хэсэг хугацаанд гадаадад “дүрвэж” байв. Төрийн тэргүүнээс бууснаас хойших хугацаанд дагалддаг төрийн хамгаалалт нь тэр үед буугаагүй л байв. Тийн хашир гадаадад байхдаа Монголоос телевиз дуудаж аваачиж, ярилцлага өгөнгөө “Би чинь хамгаалалтаа дагуулаад явж байгаа” хэмээсэн. Ингэж төрийн хамгаалалт дагаж яваа хүнийг манай хууль, хүчнийхэн олохгүй, тухайн үедээ бараг л интерполд хандана хэмээн сүржигнэж байв.

Ийн хэсэг байгаад, Ц.Элбэгдорж эх орондоо ирсэн ч лав барьж шоронд хийгээгүй. Ялчлал тусгаагүй. Тэр барууны ертөнцөд монголын ардчиллыг төлөөлөх пи-араа үргэлжлүүлж, саяхан л гэхэд Украины дайны агуулгаар түүнийг дэлхий онцлоод амжсан.

Ч.Сайханбилэг

Одоо манайхаас гадна орчинд “дүрвэж” суугаа Төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүн гэвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байна. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг парламентаар хэлэлцүүлэхгүйгээр Засгийн газрын давуу эрхээс түдгэлзүүлсэн. Түүний хэрэгжүүлсэн энэ алхмаас үүдэж, асар олон хүн сүүлийн зургаан жил шалгагдаж, ял авч, амьдрал нь зогсонги болсон нь ч олон.

Тэр бас алдарт  Дубайн гэрээг айлын гал тогооны өрөөнд зурж, түүнийг нь энэ удаагийн муу нэртэй Засгийн газар хоёр жил дамнан “Рио-Тинто”-той хэрэлдэж байж, цуцлуулсан. Ч.Сайханбилэг гаднаас хааяа монголын улс төрчдөд сүртэй захидал айлдах бөгөөд эхнэрийнх нь үүсгэн байгуулсан “Байгаль” брэнд “Шангри-Ла”-д улам өргөжсөөр байна. Тэр “Рио-Тинто”-той хамаарал бүхий өмгөөллийн фирм хөлсөлсөн зэрэг үйлдлүүд эрхгүй анхаарал татдаг.

Т.Бадамжунай

Хотын фракцын ахлагч, МАН-ын хүний нөөцийн “академи”, сайд асан Т.Бадамжунай хилээр УАЗ-469 автомашин хөлөглөн, “зугтаад” төдий их удав. Энэ хугацаанд С.Баяр, Н.Номтойбаяр, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат тэргүүтэй улс төрчид ял авч, эдүгээ бүгд наранд гарч, хэлмэгдсэнээ гайхсаар Монголдоо аж төрцгөөж байна. Магад Т.Бадамжунай Монголд байсан бол тэдний нэгэн адил албаа өнгөрөөгөөд, ард нь гарчих хугацаа өнгөрөв.

Гэвч тэр халуун орнууд дамжин зугтсанаар өдий өтөл насандаа эх орондоо ч ирж чаддаггүй хувь хүн болон түгжигдэв. Монголд гэр, хотлоороо нэг хүн цуглуулж, аялан тэнэж, АН+МАН бүгдтэй андлалцаж, олон дунд явсан тэр хүн гадна тийн тусгаар суух нь юун таашаалтай байх билээ. Тэр хэзээ ирэх нь тодорхойгүй. Улс төрийн томчууд гадна орчинд нь зорьж очиж уулзаж золгодог хэвшил тогтжээ.

Дээрх эрхмүүдийг уран сайханжуулан хэлэхэд гэнэтийн, төсөөлөөгүй байхад нь эзэмшлийн хашаанд нь цас ихээр дарж, тэндэх зудтай орчинд хөл нүцгэн гүйхээс эмээхдээ зугтаж л гэмээр. Тэд халуун орон руу явцгаачихдаг. Харин эргэж ирэхдээ хачин хойрго хандах авай. Хэдий цасан хайлж, зуд арилсан ч тэд явсан орчиндоо эргэж буухаас ихэд эмээн, халширцгаана. Эргэж ирээд, Ц.Элбэгдорж лугаа тухтай байж болохыг уг нь тэд харж л байгаа.

Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай нар ирэхгүй байлаа ч эрх биш Х.Баттулга ирж, шалгуулна гэж найдна. Төмөр замын төслүүдийг оффтейк гэрээнд оруулж, нууцалчихсаныг эс тооцвол нүүрсний хулгайн акцаас түүнээс их юм гармааргүй санагдах. Нөгөө талд МАН-ын хамаг томчуудын хэргийг шүүхээр дамжуулан, дэнсэлж суусан Х.Баттулгад өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх халдан довтлохгүй гэх ам өгсөн нь нэлээд бодитой байж болох логик билээ. Тэр Сингапурт багаа цуглуулсан нь үнэн. Тэндээс гэвч яг юу сэдэж, түүнийг нь МАН-ынхан хэрхэн хөөсрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-06 08:31

Эх орондоо ирцгээ

Зочин
Зочин
2023-01-06 08:44

2 нутагтай нүүдлийн шувууд

Анхбаяр
Анхбаяр
2023-01-06 09:01

Г ө л ө г н ү ү д ирж чадахгүй л дээ.

Зочин
Зочин
2023-01-06 09:01

Ирээд буруугүй гэдгээ батла.

Зочин
Зочин
2023-01-06 09:02

Нүүрсний хулгай сургаар зугтаасан Баттулга Элбэгдорж нар ирнэ үү. Хэрэгээ хүлээ.

Зочин
Зочин
2023-01-06 09:03

Ардчилсан намыг бузарлагсад л байна ш дээ.

Зочин
Зочин
2023-01-06 09:22

Манай монголын иргэд ийм л худ##ч хулгайч аймхай хулчгар хүний мөсгүй шун##аас өөр эрдэм номгүй хогийн хар П-нүүдийг дээрээ з##ж байсан байна шүү дээ. Энэ улсын их хурлын гишүүд хуульд яар##тай өөрчлөлт оруулмаар байна. Ямар өөрчлөлт вэ гэхээр бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа төрийн хамга####тад байх хугацаандаа гадаадад зорчихыг хатуу хлриглох. Мөн мэдэгдэлгүй гадаад оронд зорчсон тохиолдолд эх орноосоо уравсан гэж үзэн бүх насаар нь хорих шийтгэл ноогдуулах. Мөн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн бүрэн эрхийн хугацаагаа дуусны дараа улс төрд эргэн орохыг хориглох. Ийм хуулийг санаачилаачээ.

Зочин
Зочин
2023-01-06 09:24

Бадамжунайг барь

Зочин
Зочин
2023-01-06 09:31

Худлаа хэрэг хийхээрээ өвчний улмаас гээд гадаад руу нисчихдэг. Энгийн иргэнээ бол гадаадын нисэх дээрээс өчиж хүлээд аваад явдаг л юм байх чинь билээ. Гархаас нь өмнө хилийн хориг нтр тавихгүй яасын АТГ нтр б##иар танил т## авилг##д идэгдсэн газар мөнөөсөө мөн АТГ-ыг бараг дахиж байгуулв## таарна.

Зочин
Зочин
2023-01-06 09:52

Эх орноо харьд зарсан хулгайчууд үе удмаараа төрийн ##банд ажиллуулах хориотой, цаазаар

Зочин
Зочин
2023-01-06 11:41

ЗАЛУУДАА ОДОО ЭНЭ ТАЛБАЙ ДЭЭР СУУЖ БАЙГАА ОРКУУД ШИГ Л ЮМНУУД БАЙСАН ШҮҮ ДЭЭ

Иргэд
Иргэд
2023-01-06 12:32

Тэр л##рын гомо хулгайч сханб##агын эхнэрийн луйврын хөрөнгийг хураа

ган
ган
2023-01-06 13:34

Манай томчуулын байж байгаа ерөнхий дүр төрх нэг иймэрхүү л байна. Үүнийг нэг их гайхаад байх зүйл биш. Амьдр##ын монгол загвар. Магадгүй Хүүк Оюук ч ийм болж мэднэ. Удахгүй Бээжинд манай нийслэл байгаа тийшээ нүүх үү үлдэх үү гэх лекцээ унших байлгүй

эгэл
эгэл
2023-01-06 14:28

Х.Баттулга зугтаагүй, би мэдэж байгаа гэж АТГ-ын дарга хэлээ биз дээ. АТГ-ын даргаас яагаад ирэхгүй байгааг асуу, сэтгүүлчид ээ

Zochin
Zochin
2023-01-06 14:39

Gereeg Jenko gantsaaraa nuutslaagui ҮАБЗ r shiidverlen oruulsan gedeg bha..

Зочин
Зочин
2023-01-06 15:13

Хүрэлсүх хэрэг үүсгэх хэрэгтэй. Бүх мафийн хамга##агч болсноос улсын ерөнхийлөгч байж чадсангүй

Зочин
Зочин
2023-01-06 15:14

Манай хууль шүүхийнхэн энгийн иргэнийг болохоор ясыг нь цайт## хорьлог үхүүлдэг дарга сайд байсан хүнийг болохоор гадаад руу зугтах т##аар зөвлөгөө өгөөд гадаад орон руу хүндэтгэлтэйгээр үдэж өгдөг. Иым дампуугиын дампуу нийгэмд бид амьдарч байна.

Иргэн
Иргэн
2023-01-06 22:26

Эбэ ЖЕНКО хоёрт ялыг үүрүүлээгүй УЧИР тийм юм байжээ. Женког зугатахыг санаатай хийлгэсэн үйлдэл гээд харддаг ОРТОЙ юм болуу даа. АРД ОЛОНОО БОДООРОЙ.

Зочин
Зочин
2023-01-06 22:58

Тэндээ үүр оршиг. Энэ монгол түмний шийтгэл. Эх орны дээсийг бүү ##хуул . Өмхийрэх махаа тэнд нь үлдээг .

Зочин
Зочин
2023-01-06 23:02

Хулгайч нар идээд юу ш##их вэ. Гэдэс нь хагараад шороо болно. Бид нутагтаа байгаа энэ бол аугаа хайр. Тэд хүний нутагт хөгийн шаар болжийгаа....

Иргэн
Иргэн
2023-01-07 00:16

Одоо өөр хэргүүдийг илрүүлж хамгийн том хэргээ мартуулах тактик барьж бна. Төмөр замын дэд захир## бол золиосны жижиг гар

Зочин
Зочин
2023-01-07 00:19

Нөгөө монгол ялнаа хүлээжийнээ . Ирээч хамт ялаяаааа

Өвгөн Бо..
Өвгөн Бо..
2023-01-07 04:48

Батлагыг дагав## ба.лаг тойрохгүй. Тэр хөөрхии Шижир хэмээх хүүг Батлага кармайндаа лав хиичихээд хаашаа ч хөдөлгөхгүй барьцаанд авчихаждэ.. өөриинхөө гайг үүрүүлж мэднэ шү. Батлагад одоо Монголын улс төрд ямарч орон зай бхгүй блсон. Нөхөд ч бхгүй блсон. Еөк бхдаа эрх мэдлинхэ хүрээнд хдэн хогиин шаард гавъяат өгсн..тэд нар нь л бөөгөөгии нь долоож амь зууж бга блохоор нөхөд нэртэй бга бх... Шижир мэтииг ашиглаж амьдр##ы нь там болгохоос сиихгүй л нохойдоо..

Зочин
Зочин
2023-01-07 08:42

Хурцыг хойноос нь явуулаачээ Бүгдийг нь байгаа газраас нь хулгайлаад аваад ирнэ шүү дээ

Irgen
Irgen
2023-01-07 08:56

Gemt hun gelbelzene. Saihanbileg battulgiig buusnii margaash ochno gd bultreed bsn yaasan be. Edniig irvel humuus barij idne. Yagd gvl ard irged yadarch bn, yaduurch bn, zalhaj bn. Hunuus uurtai bna

Мааги
Мааги
2023-01-08 07:56

Орж ирэх эрхийг нь хас тэнд нь ## новшуудыг
энд байгаа төрлүүдийг нь хөөж ######уул

Үнэн
Үнэн
2023-01-08 11:54

Элбэгдорж нохой ирж ялаа эдэл.

Зочин
Зочин
2023-01-08 12:01

бүгдийг тэнд хороогоод хөрөнгийгнь хураа өөр замгүй

Зочин
Зочин
2023-01-08 12:47

Ямар ч эрх мэдэлгүй хүмүүсийг доромжилж дуу####ггүй

irgen
irgen
2023-01-09 13:57

Hytaduud hulgaichuudaa haana ch baisan hamaagui chihdeed irdeg sh dee manai huuliinhan mongotei hulgaichuuddaa a gej duugarch chadahgui jiriin iegniig ali hediin avchiraad shorond ni hataaj baigaa

Холбоотой мэдээ

Back to top button