Нийгэм мэдээ

Хатгалд номын сан нээсэн сурагчид: Өрөөгөө 10 саяар тохижуулж, номнуудаа хандиваар цуглуулсан

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн дөрвөн сурагч нийлж, нутгийнхаа хүүхдүүдийг номын сантай болгожээ.

Тодруулбал, тэд нуур хамгааллын мэдээллийн төв үйл ажиллагаа явуулж байсан хуучин байшингийн нэг өрөөг засч,  тохижуулан өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд нээлтээ хийсэн байна. Хүүхдүүд бяцхан номын сангийн нээлтдээ сум, сургуулийн удирдлага, гэр бүлээ урьжээ  

“Монгол экологи төв”-өөс зарласан “Teen шийдэл” төсөлд шалгарсан Conquerors багийн Happiness corner төслийн үр дүнд ийнхүү Хатгал тосгоны жаалууд номын сантай боллоо. 12 дугаар ангийн сурагч Б.Үүрийнцолмон, Б.Ичинхорлоо, Б.Үржинханд, Э.Дэлгэрмөрөн нар төслөө өөрсдөө бичин шалгарч, 10 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Ингээд  мөнгөөрөө эл өрөөг засч тохижуулан, номын тавиур, буйдан, сандал ширээ, өлгүүр зэрэг шаардлагатай бүхий л эд зүйлсийг бий болгосон байна. Харин төслийнхөө хүрээнд хандивын аян зарласнаар нийтдээ 7 сая төгрөгийн өртөг бүхий төрөл бүрийн номтой болжээ.

Одоо хүүхдүүд өдөр бүр ээлжээр номын сангаа ажиллуулж, бас номнуудаа өдрийн 500-1000 төгрөгөөр түрээсэлдэг. Нэг удаадаа 15 хүн ном унших бүрэн боломжтой бөгөөд өдөртөө 7-8 хүүхэд ирж үйлчлүүлж байна. Бас халуун кофе ч бий гэнэ.

Төсөл үүгээр зогссонгүй. Сумын ЗДТГ-ын хүүхдүүдэд 8Х8 хэмжээтэй торх, 9 сая төгрөг өгч. Харин сургуулийн захиргаанаас хашаандаа шинэ номын сан барих газар, байшин барих ажиллах хүчийг шийдэж өгсөн байна. Өнөөдөр /2023.01.06/ Conquerors багийнхны санаачилга, хүсэл мөрөөдлөөр бий болох номын сангийн байшингийн шав тавих ёслол болно.

Багийн ахлагч Б.Үүрийнцолмон “Манай Хатгалд хүүхдүүд очих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх газар байдаггүй учраас төсөл зарлахад л бид санаагаа олсон. Цаашдаа улам өргөжиж, клубын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Маргааш манай номын сангийн байшинг сургуулийн хашаанд барьж эхэлнэ. Харин тэр болтол бид дөрөв ээлжээр номын сангаа ажиллуулна” гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-06 09:10

Өө ямар хөөрхөн юм бэ.

Зочин
Зочин
2023-01-06 09:11

Утсаа биш
Тархиа цэнэглэе

Зочин
Зочин
2023-01-06 09:11

Мундаг хүүхдүүд байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button