Мексикийн цагдаа нар мафийн толгойлогч "Эль Чапо"-гийн хүүг баривчилжээ

Мексикийн хар тамхины мафийн хамгийн нөлөөтэй толгойлогчдын нэг "Эль Чапо" хочит Хоакин Гузманы хүүг цагдаа нар Синалоа мужаас баривчилжээ. Үүний дараа гэмт бүлэглэлийнхэн цагдаа нар руу дайрч буудалцсаны улмаас дор хаяж хоёр хүний амь үрэгдсэн байна. Гэмт бүлэглэлийн гишүүд зам хааж, машинуудыг шатаасны дараа орон нутгийн жижиг нисэх буудал руу дайрсан байна.
Буудалцааны үед зарим онгоц суманд өртсөн учраас 100 гаруй нислэг цуцлагджээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, энэ хэргийн улмаас 18 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

“Атигар” хочит Хоакин Гузман 2019 онд цагдаа нарт баривчлагдаж, АНУ-д шилжүүлэгдэн хар тамхи, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн улмаас бүх насаараа хоригдох ял сонссон юм.
Эцгийгээ баригдсаны дараа бүлэглэлийг хүү Овидио Гузман-Лопез нь удирдаж байсныг цагдаа нар зургаан сарын турш мөрдсөний эцэст ийнхүү баривчилсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЗАЛУУ ИХ ТОМ БАЙНАА ШОРОНД ГАНЦААРАА ХОРИГДОХООРОО ХОШНОГО БОЛНОО ХАХА