Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Дөрвөн мөчгүй хоол хүргэгч Михаил Асташов гэж хэн бэ

Михаил Асташов төрөлхийн булчингийн тогтолцооны эмгэгтэй ажээ. Тэрбээр багадаа асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төв гэх мэт газраар явсан байна.

Михаил сургуульд байхаа спортод дурлажээ. Тэрбээр хөнгөн атлетик сонирхдог бөгөөд түүгээрээ ч олон шагнал хүртсэн байна. Мөн өнгөрсөн жил параатлечдын Дэлхийн аварга болжээ.

Михаил Токиод болох Паралимпийн наадамд оролцохоор төлөвлөж байх үеэр түүнд 350 мянган рубль цуглуулах шаардлага тулгарсан байдаг. Тэрбээр төрийн Думын гишүүдэд захидал бичсэн боловч хэн ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Энэ бүхний эцэст Асташовт хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд "Yandex.Food"-д хоол хүргэгчээр ажилд оржээ.

"Yandex.Food"-ын зүгээс Михаилыг хоол хүргэгчийн албан тушаалд орох шалгалтад асуудалгүй тэнцсэн хэмээн мэдээлсэн байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин1
Зочин1
2023-01-07 23:27

Үнэхээр агуу юмаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button