Нийгмийн

ХҮН: Ерөнхийлөгч Х.Баттулгыг үндсэн хууль зөрчсөн, тангаргаасаа няцсан гэх асуудлаар шалгуулах хүсэлт ҮХЦ-д гаргасан

Өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний нам Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцрох ёстой хэмээн мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тус намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулыг үндсэн хууль зөрчсөн, тангаргаасаа няцсан гэх асуудлаар шалгуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд гаргаад байгаа аж.

ҮХЦ 14 хоногийн дотор уг асуудлаар маргаан үүсгэх тухай хэлэлцэх байсан ч хууль хяналтын байгууллагаар хянаж шалгах шаардлагатай байгаа тул 30 хоногоор сунгасан. ҮХЦ 30 хоногийн дараа маргаан үүсгэхгүй гэвэл ҮХЦ-ийн бага суудлын цэцэд хандахаас гадна манай нам энэ асуудлын ард гарах хүртэл бүх талаар ажиллана хэмээн мэдэгдлээ.  

Мөн өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар явуулахгүй, УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах, ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан төслөө задалж, зарим нэг саналыг нэмж, хасах байдлаар гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар төлөвлөж байна. Иймд ХҮНам ҮХНӨ-д дараах өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна гэлээ.

Нэгдүгээрт: УИХ-ын сонгуулийг зөвхөн мажоритар бус хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулсан сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах.

Хоёрдугаарт: Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилдог, чөлөөлдөг байх, цаашлаад УИХ нь өөрт нь итгэл үзүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах эрхийг Ерөнхий сайдад өгөх.

Гуравдугаарт: Парламентын засаглалтай хөгжингүй орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зэрэг санал дэвшүүлж байгаагаа мэдэгдэж, дээрх саналыг УИХ-н дарга Д.Занданшатар болон Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх болно гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 12:13

Suprax 400mg For Sale [url=http://abcialisnews.com]Buy Cialis[/url] Tretinoin Without Prescription Uk Cialis Orlistat Forum

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 22:34

Levitra Australia Prices http://viacialisns.com/# - cialis online Venta De Kamagra En Mexico Cialis Buy Brand Cialis

StevSlarie
StevSlarie
2020-02-10 05:38

Levothyroxine 100 Mcg Buy http://buyciallisonline.com/# - Cialis Metoprolol No Prescription Cialis Zenegra 100 Mg Reviews

Холбоотой мэдээ

Back to top button