Нийгмийн

Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 үйлчилгээний төлбөр тооцоог өнөөдрөөс “E BARIMT” апп ашиглан хийдэг боллоо

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдөр болсон хуралдааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр Засгийн газар ард иргэдэд учирдаг хүнд суртал, чирэгдлийг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Төрийн лавлагаа авахын тулд банкинд заавал очих шаардлага гардаг байсан. Үүний тулд зарцуулах цаг нь тооцож үзэхэд 2 цаг 40 минут байна. Үүнийг багасгахын тулд НӨАТ-ын буцаан олголтын ebarimt-ыг ашиглан 3 минутад төлбөр хийх боломжтой боллоо” хэмээн мэдэгдсэн юм.

Төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага дээр нь очиж, банканд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй болсон. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 152 хороогоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлж байгаа чухал алхам хийгджээ.

Энэ талаар мөн тэрбээр тайлбарлахдаа, “Үүний тулд бид судалгаа хийж туршсан. Ингэхдээ ЧД-ийн 17-р хороо руу яамнаас очиход нэг цаг зарцуулсан. Хороон дээр авах үйлчилгээ таван минутын дотор амжсан ч төлбөрөө төлөхийн тулд Долоон бууудлын эцэс дэх банк орох хэрэгтэй болсон. Эхний банк "Манай банканд дансгүй бол бэлэн мөнгө авахгүй гэсэн. Дараагийн банк орж үйлчилгээ авсан. Ингээд 1,000 төгрөг тушаахын тулд 2,000 төгрөг төлсөн. Энэ үйлчилгээний төлөө нийт 2 цаг 40 минут зарцуулсан.

Түүнээс гадна гадаад пасспорт авахад иргэд гурван өөр дансанд гурван төрлийн төлбөр тушаах хэрэгтэй болдог. Үүний тулд мөн л банкан дээр 2-3 цаг зарцуулдаг. Энэ бүх чиргэдлийг И-баримт систем ашиглан шийдэж байгаа юм. Эхний ээлжинд иргэд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг ийнхүү авах боломжтой” гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button